С.Баярцогтын ажиллагаа ҮХЦ-д нөлөөлсөн
2015-10-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын тухай хуулийн 7.7.12 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм. Уг УИХ-ын тухай хуулийн заалтад “УИХ-ын нэг гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах нь  Үндсэн хууль зөрчиж байна” гэж Цэц дүгнэсэн юм.  Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн зөвшөөрсөн байлаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг гаргаж судлуулсан. Ажлын хэсгийг гишүүн Ц.Нямдорж ахалж, Д.Ганбат, Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ юм. Тэрбээр:

 

-Холбогдох газруудаас баримт авсан.  Ажлын хэсгийн дүгнэлтэд Г.Уянга гишүүн бид хоёр гарын үсэг зурсан. Д.Ганбат гишүүн зураагүй. Засгийн газрын 9 дүгээр сарын 7-нд гарсан  шийдвэрийг баримтаар нь үзсэн. ҮХЦ дүгнэлт гаргасан нөхцөл байдлыг  харгалзаж үзсэн. Цэцийн хуралдаан болохын өмнө анхаарал татах зүйл болсон. 9 сарын 4-нд ҮХЦ-д албан ажлын автомашин гэж “Lexus-570”  машиныг 160 сая төгрөгөөр Гаалийн газраас  авч өгсөн.  9 сарын 7-нд Ерөнхийлөгчийн зарлигийн үндэслээд ҮХЦ-ийн ойг тэмдэгдлэхээр Засгийн газрын хуралдаанаар 930 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргуулсан. Ой тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн захирамж 8 сарын 20-нд гарсан. Анх ҮХЦ ой тэмдэглэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандсан. Гэхдээ энэ нь бичгээр ярилцаагүй.  Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Тусгай сангийн 8.4.3-ыг үндэслэсэн. Тухайн жилд  төсөвлөгдөөгүй байхад тусгай сангаас гаргадаг. Энэ хуулиа зөрчсөн юм билээ. Үндсэн хуулийн ой нь 2 жилийн дараа болно. Есдүгээр сарын 7-нд энэ шийдвэр гарсны дараагаар ҮХЦ энэ сарын 9-нд дээрх шийдвэрээ гаргасан юм билээ.  Анх энэ маргаан үүсч байхад Х.Тэмүүжин гишүүн төлөөлөн очиж тайлбараа өгсөн юм билээ. ҮХЦ тайлбар нэхэхэд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тайлбар хийсэн юм билээ. ҮХЦ энэ тайлбараар дүгнэлтээ гаргасан.

 

Нөөцөөс хөрөнгө гаргах үед С.Баярцогт Сангийн сайдын үүргийг гүйцгэтэж байсан. Засгийн газрын гаргасан угсраа гурван ажиллагаа ҮХЦ дүгнэлт гаргахад нь нөлөөлөх зорилготой байж. Үүнд нь ҮХЦ нөлөөлөх шийдвэр гаргасан.  Бусармаг үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж танилцуулга дурдсан. Монголын төрд ийм зүйл байж болохгүй. Хууль хяналтын байгууллага сонирхлын зөрчил дээр дүгнэлт гаргаж болохгүй. Засгийн газар хууль бус үйл ажиллагаа явуулсанд харамсаж байна. ҮХЦ хууль дүрмээр нь машинаа авчихгүй ийм зүйл хийсэнд харамсаж байна гэлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд “Энэ ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах зорилготой байсан. Цаашид үргэлжлүүлнэ гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэнэ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
арай ч дээ, өөр ч юу хэлэх вэ.
2015-10-08