Цэцийн дүгнэлт авлигад суурилжээ
2015-10-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал тавих нь Үндсэн хууль зөрсөн тухай ҮХЦ-ын дүгнэлтийг хэлэлцэж байна. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан ажлын хэсэг гарч ажилласан байлаа.  Ажлын хэсэг Засгийн газрыг хууль бус ажиллагаа явуулж, ҮХЦ-ийн дүгнэлтэд нөлөөлсөн гэж үзжээ. Дээрх асуудлыг ҮХЦ-ийн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүн Х.Тэмүүжин УИХ-ыг төлөөлж очжээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.

 

Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох нь УИХ-ын бүрэн эрх

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Үндсэн хуульд заасан кабинетын зарчим зөрчигдөж байна гэж дүгнэлтийг хүчтэй барьсан Цэц. Одоо үйлчилж байгаа хуульд  Засгийн газрын кабинетын зарчим гэж байхгүй. 2004 оны хамтарсан Засгийн газраас хойш олонхийн зарчим гэж байгаа. УИХ-ын хяналт алдагдаж байна. Огцруулах асуудал нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Итгэл үзүүлэх болон хариуцлага тооцох нь ялгаатай тооцоолсон.  Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох УИХ-ын гишүүний бүрэн эрх. Ерөнхий сайд кабинетаа өөрөө мэдэх ёстой. Гэтэл миний байр суурь цэцийн дүгнэлтэд ороогүй байна. Цэц яагаад ийм дүгнэлт гаргасанд гайхаж байна.

 

Төрийн мөнгөөр Цэцийн дүгнэлт өөрчлөгджээ

 

УИХ-ын дэд  дарга Л.Цог:

 

-Засгийн газрын гишүүнийг томилох, өөрчлөх асуудал нь Ерөнхий сайдад байгаа. Гэтэл УИХ-д байгаа эрхэнд халдаж байна.  Ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Төрийн мөнгөөр Цэцийн дүгнэлт өөрчлөгдсөн байна. Шалгуулах бүрнээ том үндэслэл байна.

Жагсаалтын ард УИХ-ын гишүүн сонгогдож байгааг ҮХЦ хараагүй

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Эдийн засгийн хямралаас төрийн хямрал руу орж байна. Жагсаалтын ард УИХ-ын гишүүн сонгогдож байгааг ҮХЦ харахгүй байгаа. Олон жил суугаад хөгшрөөд ирэхээрээ зөнөглөдөг юм уу ҮХЦ-ийн гишүүд. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын олон гишүүн огцорсон. Тэгвэл дээрх гишүүд хэлмэгдсэн болж байна. Төрийн хяналтын тогтолцоог Цэц хөндөөд эхэллээ. Төрийн хяналтын механизмаа сулруулж, парламентаа муутгах нь. Ой тэмдэглэх гэж юу гэсэн үг вэ?  Ой тэмдэглэхэд  Засгийн газрын нөөцөөс мөнгө гаргадаггүй.

 

УИХ-ын дарга, АН-ын дарга  З.Энхболд:

 

-Ой тэмдэглэх орсон. Засгийн газрын тогтоол гарсан боловч мөнгө шилжээгүй юм билээ.

 

Цэцийг “lexus-570”-аар авлигаджээ

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

 

-ҮХЦ-ийн дүгнэлт хариуцлагын тогтолцоог байхгүй болгосон зүйл. УИХ-д томилох эрх байгаад хариуцлага тооцох эрхгүй болгожээ, ҮХЦ. Сүүлийн  үед УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг  их хэлэлцэж байна. Энэ нь УИХ муу хууль гаргаад байна уу гэж үзэхээс аргагүй. Шалгалтаар шууд л “lexus-570” машин худалдан авчээ гэж гарсан байна.   Энэ нь авилга.

Цэцийн гишүүдийг татъя

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-ҮХЦ-ийн Засгийн газрын гишүүнийг УИХ огцруулж болохгүй гэсэн дүгнэлт буруу. ҮХЦ ийм дүгнэлт гаргах шаардлага гарчээ. Цэцийн дүгнэлт авилга дээр суурилж гарчээ гэсэн хардлага гарч байна. Цэцийн дүгнэлт авилгын замаар гарчээ.  Монголын төр авилгажсан байдал руу шилжилж, хамгийн шударга, хараат, бие даасан байх Цэц үүнд автаж. ҮХЦ-ийн гишүүнийг эргүүлэн татах хэрэгтэй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Цэцийг шинэ бүрэлдэхүүнээр шинэчлэх цаг болсон. Шагналын алба шиг л харагдаж байгаа. Шударга бус цэцтэй байж болохгүй.
2015-10-09
зочин:
хоёр айхтар хүн бий эргүүлж тат даргатай нь тооцоо хий тэтгэвэрт нь гарга зөнөж орхиж
2015-10-08