Серена Уильмс гэрлэнэ
2015-10-08

АНУ-ын алдарт теннисчин бүсгүй тун удахгүй гэрлэхээр болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Серена Уильмс өнгөрсөн долоодугаар сараас реппер Дракетай болзож эхэлсэн бөгөөд саяхнаас үерхэх болсон юм. Тэднийг хамт амьдарч байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч Серенагийн агент батлаагүй билээ.

 

Тэгвэл хос энэ оны сүүлээр гэрлэхээр төлөвлөсөн гэх мэдээллийг теннисчин бүсгүйн ээж Сара Жессика мэдэгдсэн байна. Тэрбээр “Охин минь жаргалтай байгаа” гэж хэлжээ.

 

Энэ сарын сүүлээр хосууд сүй тавихаар болжээ. Драке өмнө дуучин Рианнатай болздог байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ёстой галзуу гоё бие хаатай хүүхэн ш дээ.
2015-10-08
Зочин:
дрэйк гээч
2015-10-08