ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч айлчилна
2015-10-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

 

Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хар Хорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ирсэн зочинд янз бүрийн том том юм битгий бүлтрээрэй, сүүлдээ бүр санаа зовдог болчихоод байна, бага ярьж их сонсоход буруудах зүйл байхгүй шүү дээ.
2015-10-09