”Ромео Жульетта” 19 жилийн дараа тайзнаа амилна
2015-10-09

У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" бүтээл манай тайзнаа 19 жилийн дахин амилна. Анх Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ. 

 

Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Ромеод – жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад – жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа, Тибальдад – жүжигчин Л.Дэмидбаатар, Капульеттад – жүжигчин П.Цэрэндагва, Өрлөг эхэд – жүжигчин С.Сарантуяа, Лоренцо ламд – жүжигчин Л.Жамсранжав, Парис гүнд – жүжигчин Б.Жаргалсайхан нар тоглож байсан аж. Тэр үед зураачаар Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажиллажээ.

 

Харин 19 жилийн дараа, ирэх сард УДЭТ-ын тайзан амилах "Ромео Жульетта"-г  Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж буй билээ. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
тото:
Ингэж бодож болохгүй л дээ . Энэ бол эмгэнэлт жүжигшүүдээ . Ямар үлгэр бишдээ . Зуунаас зуун дамжин ирсэн алдарт жүжгийн зохиол юм шүү Ромео Жульетта .
2015-12-09
Зочин:
muu yoriin muuhai zohiol yamar ch sonirholgui . yalan diilehgui yamar ch archaagui teneguud yum
2015-10-10