Орлогчдоо цөөлж төсвөө хэмнэ
2015-10-09

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар Засгийн газрын 2012 оны 190  тоот тогтоолд өөрчлөлт оруулж,  Нийслэлийн болон ХУД-ын Засаг даргын илүү орлогч нарыг чөлөөлж, төсвийг хэмнэх саналтай байгаагаа хэллээ. Тэд уг саналаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлэх болжээ.

 

Нийслэлд-6, дүүргүүдэд 2-4 буюу Нийслэлийн хэмжээнд 33 Засаг даргын орлогч ажиллаж байгаа юм байна. Төсөв хүнд үед дүүргийн орлогчдыг цөөлж, хуулийн дагуу чөлөөлж зардал хэмнэх шаардлагатай. Ингэснээр 600 хүүхдийн жилийн хүнсний зардал эсвэл 987 хүүхдийн хоолны нэмэгдэлийг шийдвэрлэх боломжтой гэдгийг иргэд хэлж байв. Иймд ХУД-ын иргэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 тоот захирамжийг хүчингүй болгох, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх саналыг Ерөнхий сайдад хүргүүлэх аж. 

 

“Яамдын тоог багасгах, агентлагуудыг нэгтгэх, шаардлагагүй зардлыг хасах саналыг гаргаж байгаа нь Хан-Уул дүүргийн иргэд бидний журамт үүрэг гэж үзэж байгаа учраас дээрх саналыг гаргах болсон” гэж ХУД-ын иргэн Б.Цэрэн хэлэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цөөлөх биш устга
2015-10-10
хөх:
ТӨРИЙН АЖИЛ ХИЙХГҮЙ МЭДЭХГҮЙ НӨХДҮҮДИЙГ ЦӨӨЛЖ, АЛБАН ТАСАЛГААНДАА ҮНЭТЭЙ ТАВИЛГА АВЧ ИЛҮҮ ЗАРДАЛ ГАРГАЖ БИЧИГ ЦААСТАЙ ХӨӨЦӨЛДӨЖ ЯВАА НӨХДҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭГ ТАНАХ НЬ САНГИЙН ЯАМНЫ ҮҮРЭГ ШҮҮ
2015-10-09
Зочин:
Энэ хэргийг Баярцогт хийсэн байна
2015-10-09
Зочин:
Худлаа шоудаадл байдаг харин бур эсэргээр нь хийдэг шуу жишээ нь засгаас том жип унахгуй гээд байсан чинь бур их унтэй 195 саяар жип авч ундсэн хуулийн цэцийн даргад
2015-10-09
зөв зөв:
хэрэгжүүлэх ёстой санал байна. нийслэл, дүүргийн олон агентлагийг татан буулгах хэрэгтэй. ялангуяа дүүргийг алга болгож хороодыг бэхжүүлэх нь зөв.
2015-10-09