Цэцээс Увсын асуудлаар магадлал гаргав
2015-10-09

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Улсын Их Хурлын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол ирүүлжээ. Түүний дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

 

Хуралдаанаар Цэцийн гишүүний гаргасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд “Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 136 дугаар тогтоолыг гаргахад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэрсийг өргөн мэдүүлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан ба мөн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсний дараа түүнд холбогдох асуудлаар шийдвэр гаргах эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд хуулиар олгоогүй байна” гэсэн нь үндэслэлтэй болохыг баталж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас магадлал гаргалаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ҮХЦ тарах цаг болжээ. Тамсагт газрын тос гаргах, төрийн өмчийг хувьчлах, их сургуулийг шинэчлэх, тахарын албыг татан буулгах гээд мөн ч ажил байхад эд нар энд биеэ оторлоод худлаа шийдвэр гаргаад, лексус унаад суух юм. Аягүй бол.......................хүүхнүүд байгаа даа.
2015-10-10
Зочин:
Сонгуулийн хуулийг зөрчсөн байна, гэхдээ Элбэгдорж гуай УИХ-д төлөөлөгчөөрөө хууль бусаар суулгаж байгаа юм байна гэж ойлгож болох юм байна гэж. Тухайн үед гаргасан шийдвэрээ өөрчлөн байж л нэрсийг нь 4 дэхийн даалгавараар өргөн барьсан гэж сонссон үнэн л юм байна .
2015-10-09
Зочин:
Цэцийн дүгнэлтэнд итгэх хүн хир олон бол
2015-10-09
зочин:
Юу тарьсан туунийгээ л хурааж авна гэдэг мэргэн уг байдагдаа! Ундсэн хуулийн цэцийг УИХ батлаа биздээ! Тэгэхээр тэндээс гарах хариу нь Тэнэгуудийн байгуулсан назраас тэнэг л шийдвэр гарна биздээ!!!
2015-10-09
Зочин:
магадлал гэж юу гэсэн үг вэ. тайлбарлаж өгөөч?????????????????????
2015-10-09
Зочин:
Бэлэн мөнгө тарааж хууль бусаар сонгогдсон Увсын 2-ын УИХ-ын гишүүний эрхийг хүчингүй болгож, УИХ-аас авсан бүх цалинг буцаан төлүүлөх хэрэгтэй
2015-10-09