Кундузын хохирогчдод нөхөн төлбөр өгнө
2015-10-11

Америкийн бөмбөгдөгч онгоцууд өнгөрөгч бямба гаригт Афганистаны Кундуз хотноо байрлах олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллагат агаараас цохилт өгч, 22 хүний аминд хүрсэн билээ.

 

 

Өнгөрсөн долоо хоногт Пентагоны тэргүүн Эштон Картер нисгэгчийн алдаанаас болж, олон хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Барак Обама хариуцлагүй цэргийн ажиллагаа явуулсан Пентагоны удирдлагуудыг буруутгаж, афгинастанчуудаас уучлалт гуйсан билээ.

 

Цагаан ордны удирдлагууд хэлэлцсэний эцэст амиа алдагсдын гэр бүл болон хохирогчдод нөхөн төлбөр өгөхөөр шийдвэрлэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Агаарын дайралтын үеэр  157 хүн гэмтэж, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн мэдээлснээр “Бид Афганистаны Засгийн газартай тохиролцож, хохирогчдод нөхөн төлбөр өгөхөөр болсон. Одоогоор нэг хохирогчдод хэд орчим долларын нөхөн төлбөр өгөхөө шийдвэрлээгүй байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин