Бакар аль Багдади амиа алджээ
2015-10-12

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдади амиа алдсан болохыг Иракт цохилт өгч буй АНУ тэргүүтэй холбоотон орнууд олон улсад мэдээллээ.

 

Нэг бус удаа Багдадиг амиа алдсан хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байсан ч энэхүү мэдээллийг батлах баттай баримт олдоогүй хэмээн Пентагон мэдээлсэн байна. Холбоотон орнууд Анбар мужид агаараас цохилт өгөх үеэр Багдади амиа алдсан болохыг тагнуулын мэдээллээс иш татан “Ройтер” агентлаг мэдээллээ.

 

Анбар мужид цохилт өгсний дараа олон зуун хэт даврагч эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмнэлэгт хүргэгдсэн хэт даврагчдын дунд Багдади байсан бөгөөд тэрээр хүнд гэмтэл авсан учир амиа алджээ.

 

Өнгөрсөн оноос Багдадиг дэлхийн номер нэг алан хядагчаар нэрлэх болсон юм. Хэт даврагчид барьцаанд байсан АНУ, Их Британийн иргэдийг цаазалсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Багдади бол Осама Бин Ладенаас аюултай этгээд” хэмээн мэдэгдэж, заавал устгах ёстой хүмүүсийн тоонд багтаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ashgui dee. Bugdeeree uhej dald orbol taarna.
2015-10-12
zochin:
Hi uneheer.uhsen.bol.sain.lbizdee
2015-10-12
Зочин:
Холбоотны хүчин цохилт өгөөгүй шүү дээ. Иракийн нисэх хүчин ганцаарчилсан цохилт өгсөн. Сирийн хилээс 5 км зайтай орших Иракийн хотод ИУ-ын удирдлагууд уулзаж хуралдах гэж байна гэсэн мэдээ аваад Иракчууд цохилт өгсөн. Гэхдээ Аль Багдади үхээгүй, шархдсан. Одоохондоо хэн ч нотлоогүй байгаа. Харин удирдлагын нилээд хүн үхсэн тухай мэдээлж байна.
2015-10-12