Хүүхэлдэйн киноныхоо шинэ ангиудыг хийнэ
2015-10-12

Дисней” компани 2004 оноос хойш гарч буй хүүхэлдэйн кинонуудаа үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 11 жилийн хугацаанд тус компани 19 хүүхэлдэйн кино бүтээсэн бөгөөд энэ хугацаанд зарим нь шинэ ангиа гаргажээ. Тэгвэл үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй “Тоглоомын түүх”, “Супер гэр бүл”, “Мадагаскар”, “Супер Нинжа”, “Ахмад Америк” зэрэг кинонууд ирэх онуудад шинэ ангиа гаргахаар болжээ.

 

Тус компанийн цахим сайтад нийтэлснээр “Тоглоомын түүх 3” 2018 оны долоодугаар сард нээлтээ хийх бол “Супер гэр бүл 2” 2020 оны хоёрдугаар сарын 20-нд, “Мадагаскар” 2020 оны есдүгээр сарын 12-нд нээлтээ хийнэ” гэжээ.

 

“Дисней” компани амжилт олж, олон саяыг олсон уран бүтээлүүдээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээс гадна өнгөрсөн 2012 оноос “Үнсгэлжин”, “Алиса гайхамшигийн оронд”, “Маугли хүүгийн адал явдал” болон “Араатан ба гоо үзэсгэлэн” зэрэг хүүхэлдэйн киног дэлгэцийн бүтээл болгосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин