“Монгол төрийн сахиусны цам”
2015-10-12

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 “Цам” нь хүнд өөрөөс нь болон хөндлөнгөөс учирч болох гай зовлон, гаслангийн уг шалтгааныг дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны баг болон хувцас өмсгөл бүхий очирт бүжиг юм.

 

Монгол оронд цамыг хамгийн анх 1723 онд Зүүнгарт дэглэж гаргасан бөгөөд 1786 онд Эрдэнэ зуу хийдэд, 1811 онд Хүрээнд Ү Далай ламын дэгээр гаргаж байсан бол 1916 онд Чойжин ламын сүмд Буян Ерөөлт буюу Дашчойнхорлин сүмийн дэг ёсоор үйлдэж байжээ. Үүнээс хойш 1930-аад оны сүүлч хүртэл Монголын томоохон хүрээ хийдүүд өөр өөрийн дэг ёсоор цам гаргадаг уламжлалтай байв.

 

Эдүгээ Чойжин ламын сүм музейд Их Хүрээ, Манзушир, Чойр хийцийн болон нэр нь үл мэдэгдэх урлаачдын бүтээсэн цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл хадгалагдаж байна.

 

Энэ бүхнээс дахин давтагдашгүй, 45 сор бүтээлийг дээжлэн “Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэнг дэлгэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин