Д.Ганбат намдаа “үнэлэгдсэн” эрхэм үү
2015-10-13

Хуульзүйн байнгын хорооны гишүүд өнөөдөр даргаа сонгох асуудлыг дахин хэлэлцэнэ. Уг нь өмнөх долоо хоногт байнгын хорооны даргаа сонгох асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар Ш.Түвдэндоржийг дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар батламжлуулахаар илгээсэн.

 

Гишүүдийн хүсэлтээр байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг АН-ын бүлэг авч хэлэлцэн, хариуцлага тооцож, бүлгийн дэд даргаас нь чөлөөлөөд зогсохгүй, байнгын хорооны даргад сонгохыг эсэргүүцжээ. Тиймээс Хуульзүйн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлсэн сонгогдсон тэрбээр намын бүлгийнхээ шахалтаар нэрээ татсан байна.

 

АН-ын бүлэг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг улируулан сонгохоор шийдвэрлэсэн. Харамсалтай нь Д.Ганбатыг Хуульзүйн байнгын хорооны гишүүд нь эсэргүүцэж, итгэл үзүүлж чадахгүй гэдгээ улаан нүүрэн дээр нь хэлж, суудал дээр нь дэнжигнүүлсэн. Авлигыг дэмжиж, хуульчдын нэр төрийг унагаасан этгээдийг байнгын хорооны даргад сонгон итгэл үзүүлж чадахгүй хэмээн Ц.Нямдорж гишүүн  хурлын протоколд цохон тэмдэглүүлж байна лээ.

 

Эдүгээ сонгоод, дэмжээд явуулсан Ш.Түвдэндорж бүлгийн дэд даргаасаа унаж, намынхаа бүлэгт донгодуулж, нэрээ татахаа мэдэгдэнэ байх. Хаалгаар өшиглөөд гаргаж байхад тооноор давуулаад шиднэ гэгчээр АН-ын бүлэг дахиад л Д.Ганбатыг Хуульзүйн байнгын хорооны даргаар сонгуулахаар илгээлээ.

 

Д.Ганбатыг дахин дахин Хуульзүйн байнгын хорооны даргаар сонгуулахаар зүтгүүлээд байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? Одоо ч даравч далдайж, нуувч нугдайна гэгчээр асуудал олон түмний өмнө ил болсон.

 

Д.Ганбат гишүүн өнгөрсөн хугацаанд Хуульзүйн байнгын хороог тэргүүлэхдээ Өршөөлийн хуулийг чуулганы хуралдаанд бэлтгүүлэх ажлыг ахалж, авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж, мөрдөгдөж, ял эдэлж байгаа нөхдийг өршөөх заалтыг шургуулж, гишүүдийн олонхийн дэмжлэг авч, батлуулахад нөлөөлж  чадсан эрхэм. Өөрөөр хэлбэл, намынхаа болоод нам доторх Шонхор фракцийн  үүрэг даалгаврыг биелүүлсэн. Тиймээс ч эдүгээ УИХ Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авч, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа энэ үед дахин даалгавар гүйцэтгэх үүрэг хүлээгээд байгаа болов уу. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн санаачлагаар өөрчилсөн хуулийн төслийг дэмжүүлж, парламентаар хэлэлцүүлэх үүргийг хүлээж, хэлсэн ёсоор хэрэгжүүлж чадах эрхэм гэж удирдлагууддаа тоогдсон нэгэн. Тиймээс ч АН-ын бүлэг түүний нэрийг УИХ-д хамгийн хариуцлагатай гэгддэг Хуульзүйн байнгын хороог ахлуулахаар дахин дахин дэмжээд явуулсан хэрэг.

 

Өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг УИХ-аар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлагын хугацаагаа сунгуулсан. Энэ нь Хуульзүйн байнгын хорооны дарга сонгогдоогүйтэй мөн холбоотой. Даргаа сонгохгүйгээр дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй. Улс төрийн асуудлаас шалтгаалан өнөөг хүртэл батлагдаагүй байгаа Өршөөлийн хуулиас үүдсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Ял эдэлж байгаа өршөөлд хамрагдах хүмүүс суллагдаагүй байгаа. Тиймээс ч тэд хууль хэзээ батлагдахыг хүлээн хоног өдрийг өнгөрөөж байна.  

 

Харин улстөрчдөд нийгэмд үүсээд байгаа хүлээлт бус. Хэн гэдэг эрхмийг Хуульзүйн байнгын хорооны даргаар томилохоос хамаарч эрх ашиг нь хөндөгдөх гээд байгаа бололтой.

 

Өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат сонгогдох эсэхээс Өршөөлийн хууль хэлэлцэгдэх үү, үгүй юу гэдэг дараагийн асуудал шалтгаалан. Эрх баригчид Д.Ганбатыг байнгын хорооны даргаар сонгуулахаас хамаарч Өршөөлийн хуулийг батлах эсэхийг барьцаалж байна гэсэн үг.  Хуульзүйн байнгын хороо 19 гишүүнтэй. Энэ удаад даргад нэр дэвшигчийг МАН-ын 7 гишүүнээс гадна Х.Тэмүүжин, Ж.Батзандан, О.Баасанхүү нэр дэмжихгүй гэдэг эсрэг кноп дарвал асуудал дахин буцна. Энэ хэрээр Өршөөлийн хуулийн батлагдах хугацаа хойшлогдох юм.  

АН-ын бүлэг, “Шонхор” фракцынханд механикчаас хуульчийн мэргэжил эзэмшсэн Д.Ганбат тийм үнэ цэнэтэй эрхэм үү, “утсан хүүхэлдэй” юу  гэдэг асуулт дагуулсаар байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганбат больёоо.
2015-10-14
Щещ:
Энэ ер нь хаанаас гараад ирсэн хүн бэ! Ярьж байгаа бүдүүлэг, сонсоход үнэмшилтэй биш,. Өршөөлийн хууль ч гууль л болж буй бололтой. Ер нь мэргэжлийн хүн хийх нухацтай ,хэцүү ажлыг мэдлэггүй , зөрүүд хүн л хийдэг. Тэр дандаа буруу болдог хуультай. Тэгээд энэ нөхөрөөр хийлгэх гээд буй биз гэж хардах юм
2015-10-14
Зочин:
АХ-ынхан энэ мангарын гараар могой бариулахаа мэднээ. Тэгээд л хаяна. Энэ мангар нь тэрнийг нь мэдэхгүй өөрийгөө томд бодож яваад ханд ч хэрэгггүй амьтан болно доооо
2015-10-14
х:
хүрэн манжин царайлаад бж баа нь
2015-10-14
1111:
Ямар ч байсан Баянсэлэнгийн хажууд боловсролтой хүн шүү
2015-10-14
Хуульч:
Ийм нөхөр хаанаас гараад ирэв.. Хуульч л гэж мэдэхгүй юм байна...
2015-10-14
ард түмэн:
ийм харах царайны тэнэг амьтан чаваас
2015-10-13
zochin:
iim teneg uher a.namd heregtei baih
2015-10-13
Зочин:
ene door humuusiig doromjlood baigaa nuhduud uursdiguu neg haraad uzeerei ta nar tiim l mundag yam bol uursduu devsheed garaad irehgui yaasan yam yaa ch chadahgui baij dongodohoo bolitsgoo tegej yarival naad hun chini tuvdendorj shig zagshaaltaar ih hurald oroogui ard tumneesee songogdoj orj irsen nuhur bn
2015-10-13
Зочин:
Yamarch es sutahuun gej baihgui zuvhun zahialgaar hahuul avch munguur yam bichij baidag setguulchdees salahgui bol mongoliin uls tur tungalag bolohgui ganbatiin esreg shonhor frakts ni esreg ugsun deer ni bulgeesee ganbat garsan ganbatiin esreg batzandan shonhor frakts mun tuvdendorj nar esreg ugsun gevch ganbat yalsan baingiin horoon deer gants hunii sanalaar l unasan bn tuvdendorj tiim mundag hun biluu esvel batzandan tiim sain nuhur biluu yadaj buleg deeree olonh bolj chadah heregtei shuu dee
2015-10-13
Зочин:
Дээд дарга нарт нь ийм тэнэг хүн хэрэгтэй шдээ
2015-10-13
тэнэг маанаг:
ТҮҮНИЙ УСАН ТЭНЭГ МААНАГ ЗАНГ НЬ АН АШИГЛАХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЮУГ НЬ АШИГЛАДАГ юм.
2015-10-13
зочин:
АН-д тэнэгдүү байх тусмаа л хэрэгтэй, хууль бус зүйл хийлгэж байхад хэрэгтэй юм шиг байгаа юм, ер нь энэ балай нам улс орныг сүйтгэж дууслаа даа, яаж энэ намаас сална даа
2015-10-13
zochin:
Noyonii boh zaaval turuuleh estoi geed ard tumniig doromjilj baina doo
2015-10-13
Mongol:
2012 ond hiisen ihenh mongolchuudiin songolt shyy. Odoo tegeed 2016 on hyrtel oluulaa bayjnaa geed laigaa idleed baij dee ergyynyydee.
2015-10-13
Зочин:
Ганбат гэж бас нэг саранд хуцсан саваагуй нохой, терийн хутган уймуулэгч,адгийн шаар шивдээ
2015-10-13
зочин:
АН-д тэнэгдүү байх тусмаа л хэрэгтэй, хууль бус зүйл хийлгэж байхад хэрэгтэй юм шиг байгаа юм, ер нь энэ балай нам улс орныг сүйтгэж дууслаа даа, яаж энэ намаас сална даа
ZOCHIN:
BUUNY NOXOI XAANA CH XEREG BOLDOG SHVV DEE
2015-10-13
Зочин:
ер нь өөрсдийнх нь төлөө хууль зөрчиж юу ч хийж мэдэх тийм мангардуу үнэн ч хүмүүсийг тэд дарганцар болгоод галруу түлхдэг шүү дээ. дарганцаруудаа ккк
2015-10-13
Зочин:
ENE MANGAR ER EE . MEDEEJI UTSAN KHUUKHELDEI SHUU DEE .
2015-10-13
хэ хэ:
ийм мангар мулгуу тэнэг хүнийг УИх-ын байнгын хорооны дарга, УИХ -н гишүүн гэхээр бид яаж олигтой амгалан тайван чинээлэг амьдрах билээ.
2015-10-13
cdaaaa:
tsuvuun tsag irj buin shinj.iim hog shaaruud uned orood.
2015-10-13
dffs:
Ene hunii uls turiin carier ni ingeed duusaj bh shig bna daa. Huurhii duu uruvdmuur ch yum shig
2015-10-13
zochin:
jenko-giin utsan huuheldei!!! Unen mangar hog.
2015-10-13