Арслан агнасан эмчээс нөхөн төлбөр шаарджээ
2015-10-13

Америк жуулчин эр өнгөрсөн долоодугаар сард Зимбабве улсын “Hwange National Park” амьтны хүрээлэнгийн “Сицил” гэх арсланг агнасан билээ. Арслан агнасан жуулчин холливуудын оддын шүдийг эмчилж, алдаршсан Уолтер Палмер гэгч байжээ. Эмч арслангийн аминд хүрсэн нь тогтоогдсоны дараа амьтны эрхийг хамгаалагчид эмчийн эмнэлгийн гадна эсэргүүцлээ илэрхийлж “Алуурчин” хэмээн цоллосон билээ.  

 

Тэгвэл Зимбабве улсын Байгаль орчны сайд Оппа Мучингури эмчээс нөхөн төлбөр авч, улмаар хорих ялаас чөлөөлөх санал гаргажээ. Тэрбээр “Мэдээж хэрэг орон нутгийн иргэдийн зөвшөөрөлгүй жуулчин ан хийхгүй. Гол буруутанг барих хэрэгтэй” гэсэн байна.

 

Зимбабвегийн иргэд эмчийг яллахыг шаардсаар байгаа юм. Тус улсад хууль бусаар арслан агнасан этгээд 15 жил, жуулчин 10 жилийн ял эдэлдэг аж. Харин эмч хууль бусаар ан хийгээгүй гэдгээ мэдэгдэж, ан хийхийн тулд 50 мянган ам.доллар төлсөн гэдгээ мэдэгджээ. Цагдаагийнхан эмчтэй холбоотой гурван орон нутгийн иргэнийг баривчилж, цагдан хорьсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин