Жон Легенд хүүхэдтэй болно
2015-10-13

Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сильма” киноны “Selma” дуугаар өнгөрсөн онд “Оскар”-ын “Шилдэг дуу” төрөлд ялагч болсон, нэрт дуучин Жон Легенд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучны гэргий, модель Крисса Тейген таван долоо хоногтой жирэмсэн гэнэ.

 

Дуучин эр өчигдөр инстаграмдаа эхнэрийнхээ гэдсэн дээр гараа тавьсан зургаа байршуулаад “Энэ дотор хүүхэд байгаа. Баярлалаа бурхан минь. Та бол гайхамшиг. Бид үнэхээр баяртай байна” гэж бичжээ.

 

Харин модель бүсгүй твиттертээ хуримынхаа зургийг байршуулаад “Би жирэмсэн” гэж жиргэжээ. Хос 2013 оны есдүгээр сард хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин