”ХҮН” Булган аймагт салбар хороогоо байгууллаа
2015-10-13

 

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 21 аймагт салбар хороодоо байгуулж байгаа билээ. Энэ удаад тус нам Булган аймагт салбар хороогоо байгууллаа. Салбар хороо байгуулах анхдугаар хуралд Булганчууд идэвхитэй оролцож тэргүүлэгч гишүүн болон даргаа сонголоо. Булган аймгийн ХҮН-ын салбар хорооны даргаар Н.Батбаатар сонгогдов.

 

Хуралд оролцогчдод хандан ХҮН намын дарга С.Боргил хэлэхдээ:“ХҮН намынхан бид хэнээс ч хамааралгүй амьдралаа аваад явах чадалтай хүмүүс.  Гэвч бид амиа нөөн хойш суулгүй, цаг заваа, сэтгэл зүрхээ зориулан эх оронд өөрчлөлт авчрахын төлөө ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Эс бөгөөс эх орон маань мөнгө хийдэг сэтгэлгүй  хүмүүсийн хогийн цэг боллоо. Нүүдлийн шувууд шиг  зундаа ирж амьдраад өвөлдөө утааны үеэр  эхнэр хүүхдээ гадагшаа явуулж,  тэгж гарж байгаагаараа бахархдаг боллоо.  13-р зуунд төв азийн цээжинд бид  суу алдраа бадруулж явсан бол өнөөдөр бид нар нийгмийн инженерчлэлийн  гунигт амьд жишээ болоход ойрхон байна. Бид үнэн утгаараа хөдлөх цаг болсон.  25 жилийн өмнө хөдөлсөн тэр хөдөлгөөн эх орончдийн хөдөлгөөн байсан гэхэд би эргэлздэг. Бид өмнөх нийгмийн утга учрийг мэднэ, өнөөгийн нийгмийг  утга учрийг ч харж байна. Бид хангалттай боловсорсон сонгох эрхийн үнэ цэнийг мэдсэн, ардчилалыг ойлгосон. Мөн бид ангит нийгмийн ялгааг ч харлаа.  Улс оронд юу болж байгааг бид бэлхнээ харж байгаа.  2016 оноос гадаад бондын төлбөрүүд энэ улсыг бүр сөхрүүлж дэлхийн эдийн засгийн орчинд төлбөрийн чадваргүй гэж дурсагдах бас нэг жишээ нэмэгдэнэ. Өөрчлөлтийн эцсийг үр дүнг бид үзэх хэрэгтэй.

 

Булганчууд анхдагчдын өлгий нутаг. Цогт хун тайж, Хатанбаатар Магсаржав, анхны сансарын нисгэгч, анхны хөдөлмөрийн баатар бүгд энэ нутгаас төрсөн. Тиймээс та бүхнийг  өөрчлөлтийг авчрахад анхдагч хүчин байж чадна гэдэгт итгэж байна” гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Зочин:
Улс төрд бугшсан хэсэг бүлэг нөхөдийн бүлэглэлээс салах цаг болсон бид өөрчлөх хэрэгтэй шүү
2015-10-19
Зочин:
Bi law bat orgiliig ih demjdeg saihan ger bulees garaltai zow zaluu da
2015-10-19
Зочин:
Uls turd shine salhi heregtei baina. Ene namiig sain demjeerei bulganchuudaa
2015-10-19
Зочин:
Боргил дарга их зөв бодолтой хүн байна лэ Бусад гишүүд ч бас их сайн санагдсан
2015-10-19
Зочин:
Manai aimagaas mash olon hun irj demjsen Ta bukheniig maash ih demjij baigaa shu.
2015-10-19
Зочин:
Одоо шинэчлэх цаг нь ирсэн
2015-10-14
Зочин:
Монгол улсын залуус мэдлэг боловсролтой мундаг болсон, шинэ хүчин шинэ төр баригчид бидэнд хэрэгтэй. Залуу хүмүүс муу гэдэг цаг ард хоцорсоон Бидэнд шинэ сонголт хийх цаг ирсэн.
2015-10-14
Зочин:
Манай Булган аймаг анхдагчидын өлгий нутаг гэгддэг юм, танай намаас анхны УИХ-н суудал авсан гишүүн манай аймгаас гарах байхаа. Амжилт!
2015-10-14
Зочин:
Нээрэн Боргилын хэлдэг үнэн шүү, үнэхээр ардчилалын гэх 25 жилд юу болов гэдгийг бодох л хэрэгтэй.
2015-10-14
Зочин:
ene zun hovsgol oroh zamaaraa dairch uzsiin bna. airag tsagaan idee saitai saihan baigaltai nutag bna le. neeree l uuliinh ni modiig om tsom tairaad haychihsan bsan. Humuus torh beldej niiluuldeg gsn. modiig ni tairaad bval udahgui yuchgui bolohviide. Teriig sain todruulaarai.
2015-10-13
Зочин:
Moriin hotolbortei chin taniltsah bolomj bga yu? Yu hiih yaj ajillah talaar chin todorhoi medeellig haanaas avah bolomjtoi ve
2015-10-13
Зочин:
Булган өөрөө мод ихтэй уулархаг газар нутагтай. Ажиглаад байхад монгол гэрт байдаг айл ховор харагдсан ихэнх нь л дүнзэн байшин. Сүүлийн үед мод тайрах нь ихсээд байгаа гэж сонссон юм байна. Тэр тал дээр сайн анхаарч ажиллаарай.
2015-10-13
Зочин:
Олон хүн цугларчээ. Хуьдаа дэмжиж байгаа шүү
2015-10-13
Зочин:
Bulgand hogjuulvel zohih olon saihan yum bdagdaa. Rashaan, airag gd jijig dund uildverlel enteriig ni demjvel saihan nutag da.
2015-10-13