Том охиныхоо гэрлэлтийг үгүйсгэв
2015-10-13

Холливуудын нэрт жүжигчин Том Крузийн өргөмөл охин Изабелла Круз өнгөрсөн сарын сүүлээр Лондон хотноо хуримаа хийсэн билээ. Белла таван жил үерхсэн, найз залуу Макс Пакертэй гэрлэжээ. Хос хуримандаа гэр бүлийнхээ гишүүдийг уриагүй бөгөөд зөвхөн найзуудаа урьсан байна. Тэгвэл жүжигчин эр охиныхоо гэрлэлийг үгүйсгэж “Энэ бол зүгээр л жүжиг” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Том Круз өчигдөр “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Охиноо ойлгохгүй байна. Өнгөрсөн оноос л гэрлэх асуудал яригдаж байсан. Би охиноо өөрийнхөө замаар явуулахыг хүсэхгүй байна. Энэ гэрлэлт миний зөвшөөрөлгүй болсон. Би энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.

 

Барууны хэвлэлүүд Беллагийн хуримын зардлыг аав нь төлсөн хэмээн мэдээлсэн. Энэ тухай Том “Би охиндоо мөнгө өгсөн. Гэхдээ хуримаа хий гэж өгөөгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин