Анкарагийн дэлбэрэлтэд монголчууд өртөөгүй
2015-10-13

Турк улсын Анкара хотноо өнгөрөгч бямба гаригт Курдын “Ардчилсан” намынхан жагсаал зохион байгуулах үеэр дараалласан дэлбэрэлт болж, 95 хүн амиа алдаж, 245 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм.  Турк Улсын Засгийн газраас  энэхүү дэлбэрэлтүүд нь террорист халдлага бөгөөд амиа золиослогчийн үйлдэл байж болзошгүй талаар мэдэгдээд байна.

 

 

Дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй тухай мэдээллийг Анкарад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин