Тэйлор Кенни: Гага намайг бус би түүнийг алдахаас айдаг
2015-10-13

Уран бүтээлч гэхээсээ илүү дуучин Леди Гагагийн сүйт залуу хэмээн олонд алдаршсан жүжигчин Тэйлор Кеннигийн “Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Гага танд сэтгэл алдарсан нь гадаад төрхтэй чинь шууд холбоотой байх. Та тун царайлаг юм. Ихэнх бүсгүйчүүд өтгөн хөмсөг, өндөр нуруутай залууст дуртай байдаг. Гэтэл та энэ бүхнийг нэг дор цогцлоожээ. Танд эхэлж Гага дурласан гэж сонсож байлаа?

 

-Ихэнх хүн тань шиг бодолтой байдаг. Үнэндээ эсрэгээрээ. Би эхэлж тэр бүсгүйд сэтгэл алдарсан. 2011 онд Гага “You and I” дуунынхаа клипэнд намайг тоглуулах сонирхолтой байгаагаа хэлсэн. Тэр өдөр үнэхээр мартагдашгүй өдөр байсан. Гага надтай ярьсан гээд л найзууддаа хэлсэн. Клипийн зохиол болон утга санаа, дууны үг нь их сонин этгээд байсан ч тэр бүсгүйн төлөө би төөрдөг байшинд ороход ч бэлэн байсан. Дуу ингэж төрдөг байхнээ. Кинотой л адилхан юм байна гэж бодсон. Дууны ачаар би Гагатай долоо хоног ойр байсан. Бас үнссэн, тэвэрсэн. /Инээв/

 

-Гага бол урлагийн төлөө өөрийгөө өөрчилсөн гэдэг. Ихэнх залуус этгээд хүүхнүүдэд дургүй байдаг. Гэхдээ та бусдаас өвөрмөц, дэндүү өвөрмөц гэмээр бүсгүйг хайрлаж байна?

 

-Гага дуулахын тулд төрсөн гэж боддог. Тэр өөрийнхөө дууны үгийн бичдэг. Бид хамтдаа амьдраад удаж байна. Гадаад төрх, баян, хоосон эсвэл чи аль улсын иргэн байх хайранд ямар ч хамаагүй. Хайр бол нэг нэгнээ хайрлаж, сэтгэлийн цэнгэл элдэхийг хэлж байгаа юм. Би багаасаа л барбитай сууна гэж бодож байгаагүй ч үнэнч нэгнийг чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Гага бол миний сонголт. Гага намайг бус би түүнийг алдахаас айдаг.

 

-Та хоёрын тухай байнга л ярьдаг. Гэрлэсэн, гэрлээгүй, салсан, салаагүй гэх мэт. Яг үнэнийг хэлээч. Та хоёрын харилцаа аль түвшинд хүрсэн вэ?

 

-Бид сүй тавьцгаасан. Өнгөрсөн хайрын баяраар тэр гайхалтай бүсгүйд бөгж бэлэглэсэн. /500 мянган ам.долларын үнэтэй зүрхэн хэлбэртэй алмаазан бөгж/ Гага гэрлэхийг хүсч буй гэдгийг тэр өдөр ойлгосон.

 

 

-Бид хоёр Гагагийн тухай ярилцсаар л байна. Танд таатай байна уу эсвэл эсрэгээрээ юу?

 

-Аль аль нь. Гага бид хоёрын харилцаа нэгэнт ил болсон. Гэхдээ хайрынхаа тухай ярих надад хөгжилтэй байна. Учир нь тэр тухай Гага бид хоёроос өөр хэн ч сайн мэдэхгүй.

 

-Таны урлагийн карьер 2007 оноос эхэлсэн гэхэд болно. “White air буюу “Цагаан агаар” кинонд тоглож, залуу уран бүтээлч шагналын эзэн болсон. Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн вэ?

 

-Үнэхээр санамсаргүйгээр. Сургуульдаа явж байхдаа нэг киноны сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Тэр өдрөөс л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн.

 

-2007 онд хоёр ч кинонд тоглосон байхаа.

 

-Тиймээ. “Цагаан агаар” киноны зураг авалт дуусаагүй байхад “Furnace” буюу “Зуух” киноны Билл Жемсоны дүрийг бүтээж эхэлсэн. Их давгүй жил байсан. Кинонд тоглох гайхалтай гэдгийг их сайн ойлгож, хийсвэр мөрөөдлөө ажил хэрэг болгохоор тэмцэж эхэлсэн.

 

-Таны тоглосон уран бүтээлүүдийг үзэж байхад их сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд гардаг. Миний бодлоор та хайрын хэсгийн зураг авалтандаа их сайн харагддаг. Үнсэлцэх гэх мэт. Гага таны тоглосон кинонуудын сэтгэл догдолсон агшинг үзээд ямархуу байдалтай хүлээн авдаг вэ?

 

-Бид урлагийг ойлгодог. Хэрвээ миний найз бүсгүй жүжигчин биш багш эвсэл өөр мэргэжилтэй байсан бол эмзэглэж магад. Гэхдээ хааяа харддаг л юм. /инээв/

 

-Та өөрөөсөө алдартай хүнтэй нэр холбогдсон. Энэ бүхэн заримдаа дарамт учруулдаг уу?

 

-Тиймээ. Хүмүүс намайг жүжигчин гэхээсээ илүү Гагагийн найз залуугаар хүлээн авдаг. Хэвлэлүүд миний нэрийг бичихдээ ихэвчлэн Гагагаар овоглодог. Гага бол супер од. Түүний гаргасан дуу болгон хит болж, гарсан цомог болгон борлуулалт ихтэй байдаг. Заримдаа энэ бүсгүйн сүүдэрт дарагдаж буйгаа мэддэг ч би энэ бүсгүйг явуулахаас айдаг. Олон хүн намайг найз бүсгүйнхээ буянаар алдартай болсон гэдэг. Надад энэ бүхэн дарамт учруулдаг.

 

 

-Удахгүй та хоёр 30 хүрлээ. Хүүхэдтэй болохыг хүсч байна уу?

 

-Хүүхэд. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ хайрлахаа амлаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин