Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав
2015-10-13

 

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид  5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны эрэгтэй 3 хүүхэд байсныг аюулгүй болгосон байна.
Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин