Зургаан настай хүүг гэмтээжээ
2015-10-13

Замын цагдаагийн газарт хүүхэд зам тээврйин осолд өртсөн зургаан дуудлага өнгөрөгч хоногт бүртгэгджээ.

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлхийн замд Субару маркийн авто машины жолооч Б нь явган  зорчигч 6 настай эрэгэй Т-г мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

 

Зам тээврийн осолд өртсөн зургаан хүүхэд бүгд сургуулийн өмнөх насны хүүхдүүд байжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай зааж өгсөн. Гэвч энэ эцэг, эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн байгууллагын албан тушаалтнууд хуулиа биелүүлэхгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал арилахгүй байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин