Хулгайлагдсан охид амиа золиосложээ
2015-10-13

Туркийн нийслэл Анкара хотноо өнгөрөгч амралтын өдөр дараалласан халдлага болж, 97 хүн амиа алдаж, олон зуун шархтсан билээ. Халдлагын эзэн өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Тэгвэл Анкара хотноо болсон халдлагатай ойролцоо цагт Хойд Африкийн Чад улсад амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдэж, 41 иргэний аминд хүрчээ. Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнөөдөр Чад улсад халдлага үйлдсэн болохоо мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Сонирхолтой нь дээрх халдлагыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард сураггүй алга болсон сурагч охид үйлдсэн болохыг тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгдсэн байна. Тус бүлэглэл жил гаруйн өмнө Нигерийн Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 274 охин хулгайлсан юм. Чад улсад сурагч охид өөрсдийн хүсэлтээр амиа золиослосон хэмээн Шекау мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Өнгөрсөн сард Камерун улсад амиа золиослогчид дараалласан халдлага үйлдэж, 50 гаруй хүний аминд хүрсэн билээ. Эдгээр халдлагуудыг хулгайлагдсан охид үйлдсэн болохыг хэт даврагчид мөн мэдэгджээ. Ойролцоогоор намайн охин амиа золиосложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин