Хоёр аймгийн нутагт түймэртэй байна
2015-10-14

Хоёр аймгийн нутагт ойн түймэртэй байна. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байна.

 

Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 30 км/ энэ сарын 11-нд гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 25 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

 

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Хулстайн гурван даваа” гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ газар энэ сарын 11-ний өдөр ойн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,орон нутгийн 6 иргэн нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин