Дубайн гэрээг тойрсон эргэлзээ
2015-10-14

Дубайн гэрээ Засгийн газрын суурийг доргиож байсан бол ҮХЦ-ийн дүгнэлт хүчийг улам нэмээд байгаа. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан нэр бүхий 6 гишүүн  Дубайн гэрээний асуудлаар тавьсан асуулгад Ч.Сайханбилэг баасан гаригийн чуулганы хуралдаанд хариулсан.

 

 

“Оюутолгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 2013 онд 59.4 сая, 2014 онд 1.945.7 сая ам.доллар байсан бол улсын төсөвт 2013 онд 173 сая, 2014 онд 207 сая ам.доллар, үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварт 2013 онд 4.7 сая, 2014 онд 67.8 сая ам.долларын татвар төлжээ. Харин баяжмал үйлдвэрлэлт 2013 онд 290 мянга, 2014 онд 563 мянган тонн, зэсийн баяжмал ачилт 2013 онд 74.9 мянга, 2014 онд 742.9 мянган тонн, зэсийн баяжмалын борлуулалт 2013 онд 24.1 мянган тонн байсан бол 2014 онд 733 мянган тонн болж өссөн байна.

 

“Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д “Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 3 /гурав/ жилийн дотор Хөрөнгө оруулагч Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын Бүтээгдэхүүнийг металл болгох, зэс хайлуулах үйлдвэрийг /цаашид “Хайлуулах үйлдвэр" гэх/ Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг боловсруулна” гэж заасан. Үүний дагуу “Оюутолгой” ХХК зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгаа” гэдгээ Ерөнхий сайд мэдээлсэн.

 

“Оюутолгой" ХХК нь УИХ-аас баталсан тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д туссанаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх зэрэг зарим ажил хийгдээгүй байна. Дээрх нөхцөл байдалд нийцүүлж ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байгаа аж. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Энэ нь ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлт, цаг хугацааны хэтрэлт, татвар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалжээ. НӨАТ, менежментийн төлбөрийн тухайд Хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар анх НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч явцын дунд энэ нь өөрчлөгдсөн. Иймд 2012 он хүртэл 243 сая ам.долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлжээ. Мөн менежментийн зардлыг ТЭЗҮ-д туссаны дагуу зардлын өсөлттэй уялдуулж тооцсон нь өсөлтөд нөлөөлөх шалтгаан болсон. Хэдийгээр дээрх зардлын хэтрэлтүүд хөрөнгө оруулагч талуудад ашиггүй ч Монгол Улсад 243 сая ам.долларын НӨАТ-ын орлогыг нэмж төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

 

Дубайн  төлөвлөгөөгөөр тохирсон ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа аж. Хөрөнгө оруулагч тал энэ оны арваннэгдүгээр сард багтаж дэлхийн 15 банктай зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар мөнгөний урсгал эхлэх юм байна. Оюутолгойн далд уурхайг бүтээн байгуулах нийт төсөв болох 6 тэрбум орчим долларын 4 тэрбум орчмыг нь банкны зээлээр, үлдсэн хэсгийг нь “Оюутолгой” компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирчээ.

 

Харин Оюутолгой компани орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Өмнөговь аймгийн гурван суманд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь дэмждэг аж. Энэ зардал Оюутолгой компанийн үйл ажиллагааны зардалд тусдаг байна.

 

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт монголчууд бидэнд ашгаа өгөхгүй. Буцаад тухайн компани болон банкны зээлэнд төлөгдөнө. Орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт компанийн үйл ажиллагааны зардалд тусч байгаа нь бидэнд мөн л эргээд өр болон нэхэгдэнэ гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байлаа.

 

Харин Оюутолгой 2037 оноос бидэнд ногдол ашгаа өгөхөөр төсөлд тусгажээ. Үүнийг бие даагч гишүүд эсэргүүцэж байгаа юм.

 

Дубайн гэрээ байгуулагдсан ч ярьсан хэлсэн зүйл нь хэрэгжихгүй, энэ онд баригдсан байх ёстой далд уурхайн ажил явц муутай байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэх хүсэлтийг гишүүдийг зүгээс тавьсан юм.

 

Нөгөөтэйгүүр Дубайн гэрээг эсэргүүцэж, хүлээж аваагүй гэсэн шийдвэрийг парламент гаргах шаардлагатай. Эс бөгөөс бид Арибтрийн шүүх дээр унана гэж сэрэмжлэх гишүүд ч байна. Ямартай Оюутолгойг тойрсон асуудал үргэлжилсээр байх бололтой.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Saihanbileg, Bayartsogt nar bol USA-n tagnuuluud:
ted mongoloos urvasan. ugaasaa urvaad garahad eleg ni emtrehgui. eh oron ni bish bolohoor umhii hujaanuud shuu dee
2015-10-15
санацгаая.:
Эрэн сурвалжлагч сэтгүүлчдээ Ганболд 1990 ээд онд Монголоос диллерийн алдсан 2 тн алтыг хил гаргаж зувчуулан улсад хохирол учруулсан. Тэр үедээ зурагтаар энэ бол хил гаргаж цэвэршүүлэлт хийх гэж байгаа юм гэж мэдэгдэл хийж хуурч гаргасан гэдгийг санацгаая. судлацгаая. Ийм хүнд итгэж болох уу ? Би лав сайн зүйл хийнэ гэж итгэхгүй. Сайханбилэгийнхэн нэг л биш ээ.
2015-10-14
Зочин:
Сайханбилэгтэй гар барилцаж байгаа энэ хүн харваас маш зальжин монголчуудыг өмхөрч унатал хуурсандаа элэглэж байгаагаа царай зүсээрээ харуулж байна.
2015-10-14
Зочин:
Урвагчдаас болж улс орон маань улам доройтлоо. Эзэнгүй төрийн эмэгнэл ээ гэж.
2015-10-14
Зочин:
yuch hiij chaantsdahg baij gants mongo oloh uildeveree yvuulahgui yah geed baigaa ym boldoo
2015-10-14
Зочин:
Гадны гар хел бологчидыг шалгах газар монголд угуй болжээ гадны луйварчидаас цилин авч байгаа хумуус яагаад ч монголын телее ажиллахгуй гэдэг нь ойлгомжтой уунийг на дэмжиж байгаа хумуус ч гэсэн Сонин л Байна монголын телее сэтгэлтэй гишууд дарга нар бур л хомсдоод байх шиг
2015-10-14
Зочин:
Гадныхны төлөвлөгөөний дагуу гоё явж байна аа. Энэ хэдэн улс төрчид цүдийгээд л, улс орныг хямрахаар нь айлгаад л, аргагүй ш жээ төслийн эдийн засаг нь ийм юм чинь гээд л. Удахгүй МАК яаж хөдлөхийг харьцуулахаар Оюу толгойг алуурчидтай яаж нийлж идэж байгааг харах болноо.
2015-10-14
zochin:
ingej uls turjij soliorch baixad yamar ajil uragshlax ve dee uxej xevtsen uyanga naraas xool munguu nex
2015-10-14