Улаанбаатар
Салан тусгаарлагчид “МН17” онгоцыг устгажээ
2015-10-14

Малайзын “МН17” онгоцны ослын эцсийн тайланг Голландын шинжээчид танилцууллаа. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослын эцсийн тайланг Голландын шинжээчид Амстердам хотноо өчигдөр олон улсад танилцууллаа. Хэрэг явдлыг эргэн сануулахад өнгөрсөн оны долоодугаар сарын 17-нд багийн 15 гишүүн болон 283 зорчигчтой “МН17” онгоц Малайзын нийслэл Куала Лампураас Амстердам хотыг чиглэн явж байхдаа Украины Донецк мужийн оролцоо осолдсон юм. Ослын шалтгаан тодорхойгүй бөгөөд хэргийн газар хамгийн эхэнд Украины зүүн хязгаарыг эзлэхийг санаархаж буй салан тусгаарлагчид иржээ. Тэд олон улсын шинжээчдийг ирэхээс өмнө онгоцны хар хайрцаг буюу өөрсдийнх эсрэг чиглэх бүхий л мэдээллийг ослын газраас холдуулсан байжээ.

 

Олон улсыг шоконд оруулсан “МН17” онгоцны ослын газар маргааш өдөр нь Малайз болон Европын холбооны ахлах мэргэжилтэн Александр Хаагаар удирдуулсан 15 хүн ирсэн юм. “Ослын гол зангилааг тайлах хар хайрцаг салан тусгаарлагчдын гарт орсноос болж хэргийн зангилаа өдий хүртэл тайлагдахгүй байна” хэмээн Хааг мэдэгджээ. Дээрх ослоос долоо хоногийн дараа салан тусгаарлагчид Малайзын талд хар хайрцгийг эргүүлэн өгсөн ч мэдээллийг тайлах боломжгүй болгосон байжээ.

 

“Зүгээр л хоосон төмөр” хэмээн зүүн хязгаарт ажилласан Малайзын шинжээч “AFP” агентлагт ярьсан байна. Засгийн эрхийг аваад удаагүй байсан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “МН17” онгоцны ослыг Оросын Засгийн газар захиалж, салан тусгаарлагчид биечлэн гүйцэтгэсэн хэмээн баримтгүй мэдээллийг олон улсад хүргэсэн юм. Энэхүү мэдээллээс болж Оросыг буруутгах гүрнүүдийн тоо цаг, минутаар нэмэгдэж, Москва ганцаардаж эхэлсэн гэхэд болно.

 

Худал мэдээлэл тараасан Порошенког, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эрс буруутгаж, “Энэхүү осолтой бид холбоогүй. Би хэзээ ч хүн алах тушаал өгөхгүй” гэж хариу мэдэгджээ. Путин, Порошенко хоёрын аль нь үнэн ярьж буйг хохирогчдын гэр бүл үл сонирхож, зөвхөн жинхэнэ хэрэгтэнг барихыг шаардсан билээ. Ослоор хамгийн их иргэнээ алдсан Голланд улс давуу эрхтэйгээр ослын газар ажиллаж, мөрдлөгө явуулсан юм. Онгоцны ослоор тус улсын 198 иргэн амиа алдсан бол Австралийн 30 иргэн, Малайзын 30 иргэн болон багийн 15 гишүүн, Британийн 15 иргэн тус тус амь үрэгджээ.

 

Удаан хугацааны турш мөрдлөг явуулсны эцэст онгоц гадны нөлөөтэй осолдсон болохыг тогтоосон. “МН17” онгоцыг “Бук” хэмээх цэргийн зориулалттай пуужингаар харваж, унагаасан болохыг шинжээчид тогтоожээ. Мөн зорчигчдын цогцсоос тус пуужингийн хэлтэрхий олдсноор дээрх мэдээлэл батлагдаж, “МН17” онгоцыг санаатайгаар харвасан гэдгийг баримтжуулжээ.

 

“Бук” пуужин Орос, Украины Батлан хамгаалах яам болон салан тусгаарлагчдад бий гэдгийг Пентагон мэдээлсэн. Харин Украин “Бук” пуужин байхгүй гэдгээ илэрхийлж, осол “Украины газар нутагт болсон гэх шалтгаанаар биднийг сэрдэх хэрэггүй” хэмээн мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд АНУ итгэж, Орос руу давшилж эхэлсэн юм.

 

 

Амстердам хотноо болсон “МН17” онгоцны ослын тайланд шинжээчид “Бук” хэрхэн онгоцыг харваж, онгоц унасан болохыг зургаар харуулжээ. Хэрэгтэн “Бук” пуужингаар онгоцны зүүн хэсгийг харвасан байна. Ахмад болон хоёрдугаар нисгэгч пуужин ирж буйг харсан ч бултах, зайлсхийх ямар ч боломжгүй байсан хэмээн шинжээчид дуу нэгтэйгээр баталжээ. Пуужин онгоцыг онох үед зорчигчдын талаас илүү хувь нь шууд амиа алдсан бөгөөд онгоц хамраараа газарт унах үед ихэнх зорчигч амиа алджээ. Гэхдээ ослоор 298 хүн шууд амиа алдаагүй гэдгийг шинжээчид тогтоожээ. Дуудлага, хөдөлгөөн гэх мэт ажиглалтын хөдөлгөөнийг харвал ослын дараа олон тооны зорчигч амьд байсан гэдгийг тогтоожээ.

 

Ослын газар эхэлж хөл тавьсан салан тусгаарлагчид олон улсын шинжээчдийг ирэхээс урьтаж, зорчигчдын цогцсыг нэг газар байршуулж, эд хэрэглэл зэргийг хурааж, хэргийн газрыг цэвэрлэсэн байжээ. Энэ бүхнээс харвал ослын жинхэнэ буруутан нь салан тусгаарлагчид, гэхдээ тэдний ард хэн байгааг тогтоох ямар ч боломжгүй хэмээн шинжээчид мэдэгдэв. 298 хүний үхэлд салан тусгаарлагчид буруутай гэдгийг 100 хувь тогтоож чадаагүй ч тэд осолтой ямар нэгэн байдлаар холбоотой хэмээн шинжээчид мэдэгджээ.

 

Ослоор 28 настай хүүгээ алдсан Голландын иргэн Барри Свени “ВВС” агентлагт “Би өнөөдөр ослын буруутанг мэднэ хэмээн итгэж байсан. Би анхнаасаа л тэднийг сэрдэж байсан. Гэхдээ өнөөдрийн шинжээчдийн тайланг үзээд сэтгэл минь жоохон ч гэсэн онгойлоо” гэж ярьжээ. Тайлангийн үеэр шинжээчид зүүн хязгаарт осолдсон онгоцны эх бие болон сэг зэргийг олонд сонирхуулжээ. Ослоор 14 настай охиноо алдсан Голландын иргэн Эмила Кейр “Энэ сэгийг хараад сэтгэл минь үймэрлээ. Хөөрхий охин минь энэ дотор амиа алдсан гэхээр...” гэсэн байна.

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Өнөөдрийн тайлангаар бид ослын буруутанг олж мэдлээ. Бид анхнаасаа тэднийг мэдэж байсан. Тэдний эсрэг хориг тавих нь зүйтэй” гэж мэдэгджээ.

 

“Ийнхүү олон улс ослын буруутанг салан тусгаарлагчид хэмээн итгэлээ. Удахгүй салан тусгаарлагчид өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийх нь тодорхой” гэж “CNN” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Путлерийг ал
2015-10-15
Зочин:
Shuud.mn yu bicheed humuusiig munhruulaad bnaa. tiim medeeiel baihgui shuu.
2015-10-15
оросууд мужикууд:
Өмхий еврейнүүд ялгадас хохолуудтай нийлж оросуудыг гутаах гэж үнэхээр хичээж байнаа,орос ах нар бук пуужингаар буудаад ийм зүйл болохгүй гэдэгийг бодитоор нь туршиж үзсэн бичлэгийг новости сегодня гэж хайгаад бичлэгийг нь үзээрэй,америк ялгадаснууд сөнөтүгэй,канад хувалзнууд монголоос тонилтугай,
2015-10-14
Зочин:
oros ah ch geh shig,tenegt
Зочин:
Путин мундагаа харуулах гэж онгоцыг унаагаа биз. 1983 онд Солонгосын онгоцыг бас унагаж байсан туршлага байна
2015-10-14
Зочин:
АНУ гийн захиалгаар чаддаг гүтгэлгээ хийж эхэллээ
2015-10-14
zochin:
OXU-d uildverlesen ppujingaar xarvasan gej dvgnesen boloxoos orosuud , salan tusgaarlagchid puujin xarvasan gesen neg ch yg yguulber Holland-n dygnelted baixgui sh dee. www.shuud.mn yu bicheed baina ?!?!
2015-10-14
Зочин:
Ugaasaa orosuud gedeg ni oilgomjtoi bsan
2015-10-14