Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2015-10-14

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

 

 

Тус хуулийг тариалангийн салбарт төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэсэн Хоёр дугаар бүлэг 4 зүйл, 5 хэсэг, 33 заалт байсныг Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хасч өмнөх хууль, хуульчдын хэллэгээр байгууллагын бүрэн эрхийг зохицуулсан хууль байсныг өөрчилж тариалангийн үйлдвэрлэлийн “процессын хууль” болгон боловсруулжээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, улмаар хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, дотоодын үйлдвэрийг түүхий эдээр хангах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзжээ.

 

 

Хуулийн төсөлд яамдаас санал авч тусгасан бөгөөд уг төслийн талаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос 2015 оны 6 дугаар сард зохион байгуулсан ярилцлагын үеэр Улсын Их Хурлын гишүүд, орон нутгаас оролцсон хөдөө аж ахуйн удирдах ажилтнуудын гаргасан саналыг судалж тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэд үүрэгт ажлаа хийсний төлөө, гавьяа байгуулсан мэт зураг авахуулах юм. Бид үр хүүхдээ цэцэрлэгээс авах, өсгөн хүмүүжүүлэх болгондоо зураг даруулаад байдаггүй. Үнэн бүдүүлэг.
2015-10-14