Ёслолын жагсаалд алхсан бүрэлдэхүүнийг шагналаа
2015-10-14

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Ялалтын баярын ёслолын жагсаалд эх орноо төлөөлөн алхсан бүрэлдэхүүнийг Монголын Залуучуудын холбооноос өнөөдөр шагналаа.

 

Манай цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаанталбайд аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парад болон БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн ёслолын жагсаалд урилгаар оролцсон билээ.

 

Эх орныхоо нэрийг өргөж, монгол цэргийн сүр хүчийг гайхуулсан цэрэг эрс өнөөдөр МЗХ-ны “Цэргийн алдар”, “Эр зоригийн алдар” медалиар шагнууллаа. Нийслэлийн цэргийн хүрээний 40 алба хаагч өнөөдөр шагналаа гардсан. Харин орон нутгийн Зэвсэгт хүчний ангийн алба хаагчдыг ээлж дараалан шагнах юм байна. ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалд байлдагчаас дэд хурандаа хүртэл цолтой 18-40 хүртэлх насны цэрэг эрс алхсан юм.

 

 

Шагнал гардуулах арга хэмжээнд парадад алхсан бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж ажилласан БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Сайханбаяр, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
wehrmaht victory parad:
shal teneg haragdaj baisan shuu. namhan tagjgar mogjgor targan galuu shig alhaatai. gutamshig. oorsdiigoo ongirooson . goojuuruud.
2015-10-15
Зочин:
ene monkhbst tsreregt ya vaagui sh dee
2015-10-15
Hashaagin tsereg yavlaa gej:
Hashaa gej tserguidee zodood l shagnal. Avaad l darga narin bugsiig sain Archij ugdug ih sain zaluu da
2015-10-15
Зочин:
Ene Odoo Hun shagnadag bandi chi yu bilee
2015-10-15
Зочин:
Чамаас бусад нь...
2015-10-14
Зочин:
YUN SURTEI YUM BE ? khen chiOCHISON ALKHAAD L IRNE .
2015-10-14
Зочин:
Чамаас бусад нь...