Израйльд дараалласан халдлага гарчээ
2015-10-14

Израйлийн нийслэл Иерусалим болон Раанан хотуудад террорист этгээдүүд өчигдөр дараалласан халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дараалласан халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 20 хүн хүндээр гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч байжээ.

 

Иерусалим хотноо өчигдөр 17.36 цагт хоёр террорист этгээд зорчигч тээврийн автобус руу халдаж, нэг иргэний аминд хүрч, 16 хүнийг хутгалсан байна. Энэхүү халдлагаас хоёр цагийн дараа Раанан хотноо автомашинтай этгээд олон иргэнийг дайрч, хоёр иргэний аминд хүрчээ. Эдгээр халдлагуудыг алан хядах бүлэглэлд элссэн палестинчууд үйлдсэн хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Өнгөрөгч долоо хоногт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн палестин эр Иерусалим хотноо халдлага үйлдэж, 10 иргэний аминд хүрсэн билээ. Халдлагын дараа тус улсын удирдлагууд Иерусалим хот руу палестинчуудыг нэвтрэхийг хориглосоноос болж мөргөлдөөн үүссэн юм.

 

Израйлийн сөнөөгчид энэ долоо хоногийн эхээр Газын зурвас дахь “Хамас” бүлэглэлд агаараас цохилт өгөх үеэр таван сартай жирэмсэн эх болон гурван настай охины аминд хүрч, палестинчуудын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн билээ. Ганцхан долоо хоногийн дотор палестинчууд Израйльд таван удаа халдлага үйлджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
boljdee bagach gesen ustgajl baina
2015-10-15
Unshigch:
Huurhii palisten-chuudiin gazar nutagiig bulaan avch ezegnesen izraelchuud ugaasaa ustaj ugui bolbol taarna, tedend ugaasaa eh oron gazar nutag gej hezee ch haana ch baigaagui l bizdee
2015-10-14
Зочин:
Дараалласан = дараалсан
2015-10-14
халифийн вант улсад хүсэлт гаргах нь:
энэ халдлагаа манай төрийн ордонд хийж болдоггүй юм уу?
2015-10-14