Гурван хүүхэд осолд өртжээ
2015-10-14

Замын цагдаагийн газарт хүүхэд зам тээврийн осолд өртсөн гурван хэрэг өнгөрөгч хоногт бүртгэгджээ. Сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хууль сахиулах их сургуулийн урд замд Мазда Титан маркийн авто машины жолооч И нь явган зорчигч 13 настай эмэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ. Уг ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай зааж өгсөн. Гэвч энэ эцэг, эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн байгууллагын албан тушаалтнууд хуулиа биелүүлэхгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал арилахгүй байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин