Автобусны жолооч зорчигчдыг унагаж гэмтээжээ
2015-10-14

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан "ДЮЦ" ХХК-ны "Daewoo  BS-106" маркийн автобусны жолооч Б нь зорчигч 2 настай эрэгтэй Э нарын хоёр хүнийг унагаж гэмтээсэн осол гарчээ. Уг ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-д нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин