Халдлагын улмаас 19 цагдаа амиа алджээ
2015-10-15

Афганистаны Гильменд мужийн Навзад дүүрэгт  өчигдөр 14.20 цагийн орчимд Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид дараалласан халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Халдлагын үеэр үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн 19 албан хаагч амиа алдсан хэмээн тус мужийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд “НАТО”-ийн цэргүүд байхгүй гэдгийг албаныхан баталжээ.

 

Хэт даврагчдын гол бай Навзад дүүрэгт байрлах “НАТО”-ийн сургуулилтын байр байсан хэмээн Америкийн эх баригчид үзэж байна. Тус байранд “НАТО”-ийн 100 гаруй цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм. Халдлагын дараа зарим газарт эмх замбараагүй байдал бий болж, мөргөлдөөн үүссэн байна.

 

Хэдэн хоногийн өмнөөс “НАТО”-ийн цэргүүд хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн билээ. Цохилт өгч эхэлсний дараа талибанчууд америкчуудад халдах нь ихэссэн юм.

 

Энэ сарын 3-нд АНУ-ын “С-130” онгоц Афганистан-Пакистаны хилийн орчимд байрлах Жалалабад нисэх буудлын ойролцоо осолдож 11 хүн амиа алдсан юм. Энэхүү ослоос 10 хоногийн дараа буюу өнгөрөгч ням гаригт Афганистаны Батлан хамгаалах яаманд зөвлөгөө өгч байсан Америкийн мэргэжилтнүүдийн онгоц Кабул хотын ойролцоо осолдож, таван хүн амиа алдсан. Эдгээр ослыг талибанчууд захиалсан болохоо мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин