“Унадаг дугуйтай Улаанбаатар” 3 дахь жилдээ болно
2015-10-15

МЗХ-ны  "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. 

 

 

Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” намрын дугуйн парад 3 дахь жилдээ буюу энэ сарын 17-нд 11:00 цагаас Чингисийн талбайд болох гэж байна. Жил ирэх бүр дугуйн парадад оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ удаад 1000 орчим дугуйчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ийнхүү дугуйн парад зохион байгуулах нь их хотын иргэд  спортоор амьсгалж,  гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах  таатай боломжийг олгодгоороо онцлогтой юм. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байна. Энэ удаагийн парадыг МЗХ, Сannondale дугуйн дэлгүүр, Залуу дугуйчин клуб хамтран зохион байгуулах бөгөөд залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа.

Shuud.mn
Сонин хачин