Хутгатай этгээд дэлгүүр барьцаалжээ
2015-10-15

 

Израйлийн нийслэл Иерусалим хотноо дахин халдлага гарлаа. Өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагийн орчимд хутгатай этгээд супермаркет барьцаалж, нэг иргэний аминд хүрч, 70 настай эмэгтэйг хүндээр гэмтээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа алдсан эрэгтэй жуулчин байсан хэмээн орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хутгалуулсан эмэгтэй эмнэлэгт хүргэдсэн бөгөөд их хэмжээний цус алдсан гэв.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг аюулгүй болгосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд Палестин улсын иргэн байжээ.

 

Иерусалим хотноо нэвтрэхийг хориглосон, Газын зурваст дахин цохилт өгч эхэлснээс болж тус улсад амьдардаг палестинчууд дургүйцлээ илэрхийлж, халдлага үйлдэх нь нэмэгдээд байгаа юм.

 

 Дээрх халдлагаас ганцхан өдрийн өмнө Иерусалим, Раанан хотууд дараалласан халдлага болж, гурван иргэн амиа алдаж, 20 гаруй иргэн гэмтсэн юм. Халдлагуудыг палестинчууд үйлджээ.

 

Энэ сарын 4-нд Иерусалим хотноо Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн палестин залуу халдлага үйлдэж, 10 иргэний аминд хүрсэн билээ. Тус халдлагын дараа Израйлийн удирдлагууд палестинчуудад хориг тавьж эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин