Тэйлор Свифтээс салаад амиа хорлохыг хүссэн
2015-10-15

“X Factor” шоунаас төрөн гарсан Британийн “One Direction” хамтлагийн ахлагч, дуучин Харри өчигдөр “The Sun” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр олны танил болоод удаагүй байхдаа холливуудын од, дуучин Тэйлор Свифттэй болзож, хоромхон зуур олны танил болсон юм. Дуучин бүсгүй найз залуугаасаа таван насаар эгч байсан билээ. Хос зургаан сар болзсон бөгөөд өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сард салцгаажээ. Тэгвэл Харри ярилцлагынхаа үеэр “Тэйлороос салаад амиа хорлохыг хүссэн” гэж ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Харри “Мэдээж хэрэг Тэйлортой болзож эхэлсний дараагаас намайг олон хүн сонирхож, бүх л мэдээллийн хэрэгслээр миний нэрийг дурьдах болсон. Надад энэ бүхэн таалагдаж байсан ч тэр эмэгтэйд үгүй. Нэг л өдөр над руу залгаад “Хоёулаа салцгаая” гэж хэлсэн. Би “яагаад” гэж асуусан ч тэр хариулахыг хүсээгүй. Энэ бүхний дараа би сэтгэлээр унаж, нэг бус удаа амиа хорлохыг хүссэн. Интернэтээр өвдөхгүйгээр амиа хорлох аргын талаар хүртэл уншсан. Би тэр бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурласан байсан ч мөрөөдлийнхөө төлөө мартсан” гэж ярьжээ.

 

Тэйлор, Харригаас салсныхаа дараа экс найз залуудаа зориулан “Чи бол гайхалтай. Гэхдээ би буруутай” гэх дууг зориулж байсан юм. Энэ тухай Харри “Би энэ дууг сонсоод л түүнийг уучилсан” гэж хариулсан байна.

 

Дуучин бүсгүй одоо хөгжимчин Калвен Харристай болзож байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yashka
2015-10-15