Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв С.Эрдэнийн хувийн өргөө болжээ
2015-10-16

Сүүлийн үед цахим ертөнцөөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өргөөг “дээрэмдсэн” гэх бор шувуу нисэв. Хүүхдийн паркийн газраас хумсалж авсан газарт анх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барихаар авсан ч зориулалт нь өөрчлөгдөж С.Эрдэнийн гэх тодотголтой байгууллагууд ажиллаж байгаа гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Үнэхээр хүүхдийн нэр барьж хумсалсан газраа өөрийн вант улсаа байгуулсан эсэх талаар сурвалжлахаар бид “Шонхор таур” байрлах Хүүхдийн паркийн өмнөх шилэн барилгыг зорилоо. 


Түүхийг эргэн сануулвал, “Төгс-эрдэм” сан ТББ-д 2010 оны зургадугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 431 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд газар олгосон болохыг батламжилсан мэдэгдэл өгч байжээ. Уг газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор сургалтын төвийн барилга барих зориулалтаар “Төгс эрдэм” сан ТББ өмнө нь авсан ба  0,033 га талбайтай байжээ. 

 
 
 
Тус мэдэгдэлд Уланбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар гарын үсэг зурсан юм байна. Гэтэл уг мэдэгдлийг гаргахаас хэд хоногийн өмнө энэ 2010 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 420 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн байршлыг өөрчилжээ.Яагаад өмнөх газар олгосон захирамжаас түрүүлж байршлыг сольсон сүүлийн захирамж гарсан шалтгаан нь тодорхой бус байсан  аж. 


Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 11.000 орчим хүүхэд байгаа гэсэн албан бус судалгаа байдаг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө хэмээн С.Эрдэнэ сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ам өгсөн гэх. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уг цогцолборыг  Баянгол дүүрэгт босгохоор төлөвлөжээ. Гэтэл Хотын төвийн А зэрэглэлийн бүст боссон “Шонхор тауэр” нь ашиглалтад ороод нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа ч тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэсэн тодотголтой үйл ажиллагаа явуулдаг байгууллага бараг нэг ч үгүй  гэхэд хэтийдэхгүй. “Төгс эрдэм” сан Төрийн бус байгууллага хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ч бүхэн бүтэн нэг том таурыг эзэгнэхээр тийм өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг нь илт.


 Тус төрийн бус байгууллагын хаяг таурын дөрвөн давхарт нэг жижигхэн өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн тэр өрөөнд С.Эрдэнэ сайдын удирддаг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Архангай аймгийн Хайрхан сумын нутгийн зөвлөл байрлажээ. С.Эрдэнэ сайд өөрөө Архангай аймгаар овоглодог. Тиймдээ ч нутгийнхаа зөвлөлийг хүртэл энд суурьшуулсан байх юм. 


Хөгжлийн бэрхшээлтэй тэдгээр хүүхдүүдэд сургалт-хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдэг нь тодорхой.Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 хүүхдийн 1900 гаруй нь сургуульд хамрагддаг бол, үлдсэн 8000 орчим нь хаана сурч боловсорч, явааг бид мэдэхгүй. Гэвч тэдгээр хүүхдүүдэд зориулж босгосон “Шонхор” тауэр нь оффис үйлчилгээний газар болон хувирсаныг уншигч та доорхи зургаас хараарай. 


Шонхор тауэрийн нэгдүгээр давхрын  Атлас хэмээх кафегаас  хамар цоргим анхилуун үнэр үнэртэнэ,гуравдугаар давхарт нь зоогийн газар,  харин дөрөвдүгээр давхарт нь  “Төгс эрдэм сан” ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг харагдана. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага гэсэн өөр нэг хаяг,  мөн үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо  дөрөвдүгээр давхарт, харин тавдугаар давхар Ардчилсан хүчний холбоо гэх С.Эрдэнэ гишүүний удирддага холбоо байрлажээ. Мөн тэндээ “Ардчилсан залуучуудын холбоо”-гоо байрлуулахаа ч мартаагүй байна. Эрхэм сайд аа, энэ ариун явдал уу. Хүүхдээр бизнес хийж, өөрийн эзэмшлийн бүх байгууллагадаа төвийн А бүсэд тэр тусмаа хүүхдийн газраас хумсалж байр барих нь төрийн сайдын хийх ажил мөн үү. Бас болоогүй үүндээс өөрийнхөө харьяалагддаг Шонхор фракцийн нэрийг өгчихсөн байх юм. Энд С.Эрдэнэ гэж хүний нэр хүндээс илүү “хүүхэд” тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийн тухай яригдаж байгаа учраас энэ асуудлыг ярьдаг, хэлдэг газрууд нь яагаад шалгуулахгүй байна вэ. 


Анх барилгын хашаан дээр өлгөөтэй  байсан “Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гэсэн зургийг ч бид баримт болгон тавилаа. Тэгсэн атлаа тэр дотор хүүхэд биш харин ардчиллын гэх тодотголтой албан байгууллагууд үүрээ зассан ч нь гэрэл зургуудаас харагдаж байна. Нэг ширхэг хүүхэд дотор нь гүйж явсан бол С.Эрдэнэ таны хийсэн ажлыг хэвлэл албаар муухай харагдуулах гэж ингэлээ гэж өмөөрч болох. Харамсалтай нь 11 мянган хүүхдийг сургах, хөгжүүлэх тухай асуудал одоогоор тэр таур дотор явагдаагүй гэдгийг л нүдээр үзлээ, харлаа.  Хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга орчим хүүхдэд зориулан босгосон “Шонхор” таур хэдийнэ зориулалтаа өөрчилчихсөн байна.




 

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Нямбаатар
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
erdene vangiin dur zorgooroo aashlah n herees heterlee heterlee gehed iim dee tulah yum bodoj yavsngui. ovoo muu gar yum daa nugel n nudeeree garah biz shonshorch gh shig donhor, jonhoruudiig turuus zuulun sentiinees n ambaardaad yavuulnaa
2015-10-20
Зочин:
khandgait nairamdal 2-iig hairan bolgoson nowsh bol erdene gegch etgeed bilee.
2015-10-19
Зочин:
.
2015-10-17
Зочин:
сайхан муулжээ үнэхээр ийм юм бичиж чаддаг хүн байна манайд ийм урсгал одоо хүчээ авлаа ийм бичлэгийн уралдаан зарлавал шагналын тооноос шалтгаалж хамаг муу бүхэн илэрч зохиогчид нь нэр хүндтэй өндөр хөлстэй амьжиргаа дээшлэх биш үү
2015-10-16
Irgen:
Ygaasaa l goy nereer garch iree l syyldee uur nertei bolood l hyvirdag shyy dee.ter ylsiin kommis ni iygaar ni yamar nereer ni avdag gesen yg yy.
2015-10-16
Зочин:
Эрдэнэ гэгч этгээд эхнэрээ хенеегеед шоронд суусан гэх.Ял эдлээд гарч ирэнгуут УИХ-д заларч, улмаар давхар дээлтэй дархан цолтой болж, одоо бур даам гарч омог нь бадарч олз хайж,хайх ч юу байхпв луйвар дээрмийн ажилд ханцуй шамлан орсон юм байжээ.Баянгол дуургийг Эрдэнийн мэдлийн дуурэг л гэлцэх юм билээ.Хэн мэдлээ золиг гэж!!!Хегжлийн бэрхшээлтэй тэр тусмаа хуухдийн тевийг дээрмийн аргаар аваагуй байлгуйдээ!!! Унэн бол бурхан туунийг цээрлуулж хойд насанд нь хонин гурвэл болгож, говь целд теруулчихвийдээ яанаа???!!!
2015-10-16
zochin:
Neg udaa ter barilgaar orson, ardchilsan namin bair shig l sanagdsan sh d.
2015-10-16