Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр
2015-10-16

Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан өлзийт сайн өдөр юм байна. Энэ өдөр аливаа үйл бүхэн бүтэх сайн нигууртай.

 

Тухайн өдөр могой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах, сүм дуган, суврага босгох , мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Юу санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих үйлд муу. 

 

Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. 

Shuud.mn
Сонин хачин