Метан хий боловсруулах төслийн санамж бичгийг баталгаажуулав
2015-10-16

Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. 

 

 

Санамж бичигт Туссен групп нь судалгаа, ТЭЗҮ боловсруулах, мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх заалтыг тусгажээ. Харин ЭХЯ-наас зөвшөөрөл олгох, үйлдвэр барих орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх Монголын талын компанийг сонгож өгөх, хоёр тал хамтран үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтыг босгоход идэвх гарган ажиллах асуудлыг тусгасан байна. 

Shuud.mn
Сонин хачин