Epson брэндийн 40 жилийн ой болж байна
2015-10-16

Epson компани 1942 онд байгуулагдсан. Анхандаа бугуйн цаг үйлдвэрлэдэг байсан тус компани яваандаа эрчим хүч хэмнэх, өндөр чанартай, авсаархын бүтэцтэй бүтээгдэхүүнийг бүтээх болж, өөрийн бизнесийн чиглэлээ өргөжүүлж эхлэсэн юм. Бүтээлч чанар, эрч хүчтэй байдал нь тус компанийг шинэ зах зээл дээр ажиллаж, хэрэглэгчдэд өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг амжилттай хүргэхэд тусласан.

 

 

Бизнес хөгжихийн хирээр компанийн удирдлагууд тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд төлөөлж чадах брэндийг бий болгохоор шийдсэнээр Epson брэнд 1975 онд мэндэлсэн билээ.

 

Epson –ийн уриа үг болох Exceed Your Vision тус брэндийн хэрэглэгчдийнхээ хүлээлтээс илүү гарсан бүтээгдэхүүн, технологийг одоо ч ирээдүйд хүргэх амлалтыг илэрхийлдэг билээ. Epson-ийн шинэ технологийн судалгаа, хөгжүүлэлтийн эрэл нь тус компанийн бүтээгдэхүүнд бусдаас ялгарах онцгой чанарыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

 

Epson брэндийн бүтээгдэхүүнүүдийг 2011 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчиддээ хүргэсэн Саммит Компьютер Технологи компаниас тус брэндийн 40 жилийн ойг тохиолдуулан Монголын хэрэглэгчиддээ зориулан тус брэндийн шинэ бүтээгдэхүүн, технологийг танилцуулах, хэрэглээний түвшинг дэмжих арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.

 

Байгууллагын хэрэглэгчиддээ зориулсан “Experience Epson” арга хэмжээ

 

 

Энэ арга хэмжээн дээр байгууллагын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулан Epson брэндийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологийг ашиглан байгууллагын хэвлэх ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах олон боломжууд, проекторын шинэ боломжууд, сканнер, өргөн хэвлэлийн плоттер гэх мэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно.

 

Бид Epson-ийн өнгөт принтерүүд, плоттер, сканнер, проектор гэх мэт бүтээгдэхүүнүүдийг ашиглан олон сонирхолтой шийдлүүдийг бэлдсэн тул ирсэн зочид маань сонирхолтой шийдлүүдтэй танилцаж, ашиглаж үзэх, өөрийн байгууллагад тохирох шийдлийн талаар Epson-ийн мэргэжилтнүүд болон манай Epson сертификаттай инженер, худалдааны менежерүүдээс зөвлөгөө авах боломжтой.

 

Энэхүү арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс дараах хаягаар урьдчилан бүртгүүлэх боломжтой.

 

Хэзээ : 2015 оны 10 сарын 22

Хаана : Вертул галлерей

Имэйл хаяг : bolortuya@summit.mn

Утас : 99076770

 

Гэрэл зураг хэвлэх төхөөрөмжүүдийг танилцуулах Experience the Artwork by Epson арга хэмжээ

 

Энэ арга хэмжээн дээр гэрэл зураг хэвлэлийн принтерийн зах зээлд тэргүүлэгч Epson мэргэжлийн принтерүүдийг танилцуулж, мэргэжлийн гэрэл зурагчид, дизайнерууд, студиудад гэрэл зургийг бодит өнгөөр нь хэвлэх өнгөний тохиргоо хийх болон хэвлэлийн технологийн тухай сургалт зөвлөгөө, практик ажлууд явагдана. 


Арга хэмжээний үеэр гэрэл зураг авах, авсан зургаа хэвлэх боломжтой тул гэрэл зургийн аппаратаа болон мэргэжлийн түвшинд хэвлэхийг хүссэн зурагнуудаа авчирч, Epson-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан туршилт хийх боломжтой.



Энэхүү арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс дараах хаягаар урьдчилан бүртгүүлэх боломжтой.

 

Хэзээ : 2015 оны 10 сарын 23

Хаана : Вертул галлерей

Имэйл хаяг : gantumur@summit.mn
Утас : 99035429

Shuud.mn
Сонин хачин