Бобби Браун номоо гаргана
2015-10-16

 

Дуучин Уитни Хьюстоны экс нөхөр Бобби Браун номоо гаргахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр номоо охиноо Кристина Брауныг алдсныхаа дараагаас бичиж эхэлсэн бөгөөд ирэх сард хэвлэлтэд орохоор болсон гэнэ.

 

Браун “NBS” телевизэд “Миний сэтгэл ямар байгааг энэ номноос харж болно. Би их шаналж байна. Хамгийн хайртай охиноо алдаад хэдхэн сар болж байна. Үнэхээр шаналж байна. Охиноо алдаад л ном бичихээр шийдсэн. Номны минь үг бүр үнэ цэнэтэй” гэж хэлжээ.

 

Уитни 2012 онд амиа алдсан бол Кристина өнгөрсөн долоодугаар сард 22 насандаа амиа алдсан юм.  Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа. Кристинагийн гэр бүл сүйт залуу Ник Горданыг буруутгаж, 14 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин