Монгол Улс хошуучилж байна
2015-10-18

Парисын "Их дуулга" үргэлжилж байна. Монгол улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, нэг VII байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцож буй орнуудыг хошуучилж байна.

 

Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Даваадоржийн Төмөрхүлэг аваргалж, "Их дуулга"-ын медалиа ихэрлүүлсэн.

 

Мөн жинд жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх, эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин хүрэл медалийн тавцанд зогссон билээ.

 

Харин эмэгтэйчүүийн 48 кг-д  гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг аваргалж, алтан медаль зүүсэн бол 57 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа долоодугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
odyssei:
Sain ulsiin sain tamirchid oroltsoogyi sht. Orosiin 5 dugaar bag japanii 4 dygeer bag oroltsoj. Kazakhstan korea george oroltsoogyi yum chin argagyi sht....
2015-10-18
1234:
bayar hurgie gehdee hamag nyyts mekhee meduuleed 2016 onii olimpid nam taviylav da
2015-10-18
ud:
bayar hurgie.
2015-10-18