Хутгатай этгээд цагдаагийн аминд хүрчээ
2015-10-19

Израйлийн Беэр Шева хотноо хутгатай этгээд автобусны буудалд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээд цагдаагийн аминд хүрч, гурван иргэнийг хүндээр гэмтээж, хэргийн газраас зугтаасан байна. Цагдаа нар гэмт этгээдийг хэргийн газраас холгүй буудан хөнөөсөн бөгөөд халдлага үйлдэгчийг Палестин улсын иргэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Дээрх халдлагаас  цагийн дараа Иерусалим хотноо хутгатай этгээд халдлага үйлдэхийг завджээ. Гэмт этгээдийг баривчилсан аж.

 

Энэ ням гаригт Иерусалим хотын Хеброн дүүрэгт 16 настай Палестин хүү халдлага үйлдэж, гурван иргэний аминд хүрчээ. Израйль улсад дарааллан гарч буй халдлагатай холбоотойгоор тус улсын удирдлагууд палестинчуудад хориг тавьсан юм. Хоригоос болж палестинчууд дургүйцлээ илэрхийлж буй бөгөөд энэ сарын байдлаар тус улсын 40 иргэн израйльчуудын гарт амиа алджээ.

 

Израйлийн тусгай хүчин Газын зурваст цохилт өгсөн хэвээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүсэлтийн дагуу Европын удирдлагууд хоёр улсын асуудлаар хуралдахаар тохиролцжээ.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр улсын удирдлагуудыг харилцан галаа зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байна.

 

Өнгөрөгч баасан гаригт Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Палестины тэргүүн Мухмад Аббастай уулзах санал гаргасан билээ. Саналын хариу өнөөдрийг хүртэл хүчинтэй гэдгийг Бенжамин мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин