Монгол Улс ”Их дуулга”-ын III байрт шалгарлаа
2015-10-19

Монгол Улсын баг тамирчид Парисын "Их дуулга"-д амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарлаа. Манай улсын баг  хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн, нэг VII байрт шалгарсан амжилтаар гуравдугаар байрт шалгарч, тэмцээнийг өндөрлүүллээ.

 

Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Даваадоржийн Төмөрхүлэг аваргалж, "Их дуулга"-ын медалиа ихэрлүүлсэн.

 

Мөн жинд жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх, эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин хүрэл медалийн тавцанд зогссон билээ.

 

Харин эмэгтэйчүүийн 48 кг-д  гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг аваргалж, алтан медаль зүүсэн бол 57 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа долоодугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

 

Харин тэмцээний хоёр дахь өдөр барилдсан бөхчүүдээс 90 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер  Лхагвасүрэнгийн Отгонбаатар, 81кг-д Отгонбаатарын Ууганбаатар нар "Их Дуулга"-ын хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.

 

Тамирчдадаа баяр хүргэе.

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
otgonbaatar gej shn buh turluudu mongolchuudin amnii hishig ih ymda tumurhuleg duu mni odo jhn hynuur anhaaraltai barildval buh ym derged chini bnashuu
2015-10-19
зочин:
Бүх тамирчидлдаа баяр хүргэе.Эхний өдөр ч Парисын их дуулга юм уу ,манай Чингис хаан гран при юм уу гэмээр жин бүрт медаль аваад аймаар байсан шүү. Сумьяа бол алт авчихсан даа.Юм нэгээр дуусахгүй.
2015-10-19