Халдлагад өртсөн эмэгтэй хотын дарга боллоо
2015-10-19

 

Германы Кёльн хотын захирагчийн сонгууль өчигдөр явагдаж, дүнгээ гаргасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Захирагчийн сонгуульд халдлагад өртөж, хүнд гэмтэл авсан “CDU” намын гишүүн Хэнриетти Рекер ялалт байгуулжээ. Тэрбээр нийт иргэдийн 52.7 хувийн саналыг авчээ.

 

Санал хураалт болохоос нэг өдрийн өмнө Рекер сонгуулийнхаа байрнаас гарч явах үедээ халдлагад өртөж, хүзүүндээ хүнд гэмтэл авч, олон оёдол тавиулсан юм. Рекер, Кёльн хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийнхан нэр дэвшигчдэд халдсан этгээдийг эрэн сурвалжиж, өчигдөр 22.00 цагийн орчимд баривчилжээ. Гэмт этгээд 44 настай бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн гэнэ. Тэрбээр нэр дэвшигчийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэдгээ мэдүүлгийнхээ үеэр дурджээ.

 

Германы Засгийн газар дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоож, хилээ хаасны дараа Рекер дургүйцлээ илэрхийлж, хөдөлгөөн өрнүүлж, олонд танигдсан юм.  Кёльн хот 980 мянган иргэнтэй бөгөөд Германы дөрөв дэх том хот билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин