Хууль зөрчсөн “Экологбус”-ыг АТГ-т шалгуулна
2015-10-19

Хувийн хэвшлийн 11 автобус компанийн нэгдэл “Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал хууль бусаар явагдаж гэж мэдээлэв.

 

Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/670 дугаар захирамж гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014.5.9-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэр дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон байдаг аж.

 

Энэ тухай “Улаанбаатар автобус нэгтгэл”-ийн Ашиглалтын албаны дарга Э.Бат-Оргил “Мөнгийг нь “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргаж, шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газарт даатгасан. Харин “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан юм.

 

Ингээд тендер зарлаж “Экологбус” ХХК, “Монгол Хьюндэй” компаниуд оролцсон. Гэвч Экологбус ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар материалыг нь буцаасан байдаг. “Монгол Хьюндэй” компани, “Экологбус” ХХК-ийн тэгш бус, хууль бус үйлдлийнх нь төлөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэд шүүхэд очоод эвлэрлийн гэрээ байгуулсан юм билээ. Гэтэл араар нь “Экологбус” ХХК Нийслэлийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулан тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусаа шахах гэж байсан нь илэрлээ” гэж ярилаа.

 

Түүний хэлснээр “Экологбус” ХХК, Нийслэлийн тээврийн газартай байгуулсан 2015 оны есдүгээр сарын 24-ний өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил- “Их багтаамжийн автобус нийлүүлэх” НТГ2015/15 дугаар бүхий гэрээ байгуулсан байна. Гэрээндээ автобусаа энэ сарын 24-ний дотор нийлүүлэхээр тусгажээ. Мөн эхний ээлжинд 20 автобус нийлүүлэхээр гэрээнд заасан байна.

 

“Улаанбаатар автобус нэгтгэл”-ийн Ашиглалтын албаны дарга Э.Бат-Оргилоос зарим зүйлийг тодруулав.

 

-“Экологбус” ХХК эх орондоо үйлдвэрлэж байна гэж ярьдаг. Гэтэл үгүй гэж мэдээллээ.

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд монголчуудын хийж бүтээж байгааг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэнд чухал гэсэндээ үүнийг хэлж байгаа юм. Олон улсын стандартаар баталгаажаагүй урд хөршөөс оруулж ирсэн  сэлбэг  хэрэгслийг угсарчихаад шууд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргана гэж байгааг эсэргүүцэж байна. Мөн  бизнесийн сүлжээ, нам фракци, хамаатан садан танил талаа ашиглан ийм хууль бус үйлдэл хийж нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндийг арилжиж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс Улаанбаатар автобус нэгтгэлээс  хууль бус үйлдлийнх нь баримтыг АТГ-т өгч шалгуулах хүсэлтээ өнөөдөр гаргалаа.

 

-Экологбус ХХК-ийн угсарсан автобусыг авахгүй байсан нь ямар шалтгаантай юм бэ?

-Дэлхийн зах зээлийн жишгээс өндөр үнэтэй /Анх 160 мянган ам.доллар байсан. Нийслэлд шахахдаа 135 мянган ам.доллараар өгсөн/. БНХАУ, Солонгосоос манайд орж ирдэг автобусны зах зээлийн ханш нь 45-80 мянган ам.доллар байдаг. Солонгосын Хьюндэй компани монголын нөхцөлд тохируулан нэмэлт тоноглол бүхий автобусыг дээрх ханшаар нийлүүлэхээ мэдэгдсэн. Мөн Экологбус ХХК-ийн угсарсан автобус хүн тээврийн үйлчилгээнд гарах автобусны олон улсын стандартаар баталгаажаагүй. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж болох эсэх аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй.

 

Ийм баталгаагүй тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлээд осол гэмтэл гарч үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэнд хохирлоо гэхэд үйлдвэрлэгч хариуцлага хүлээхгүй. Олон улсын жишигт нийтийн тээврийн үйлчилгээний ч тэр аливаа тээврийн хэрэгслийг худалдаанд гаргахаасаа өмнө стандартын шаардлага хангаж байгаа эсэх, аюулгүй ажиллагааны туршилтыг давсан эсэхийг баталгаажуулдаг. Осол гарлаа гэхэд аюулгүй ажиллагааны систем хэрхэн ажиллах зэргийг нарийн заасан байдаг. Тэгвэл Экологбус ХХК-ийн автобуснууд ийм шалгуураар ороогүй болохоор ямар ч баталгаа байхгүй. Дээр нь автобусаа угсрахдаа дандаа хятадаас сэлбэг хэрэгслээ оруулж ирж байна.

 

-Дээр хамаатан садан, танил талаа ашиглан хууль бус үйлдэл хийж байна гэсэн нь ямар учиртай юм бол.

-Ингэж тендергүйгээр автобус шахах гэсэн оролдлого нь улстөр бизнес, хамаатан садан, ахан дүүсийн хүрээгээрээ төрийн мөнгийг угааж байгаа үйлдэл гэж хардах үндэслэл бидэнд бий. “Экологбус” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, төрсөн дүү нь НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захирал Д.Энхсайхан, баз Н.Алтанхуяг нар АН-ын гишүүд, Алтангадас фракцид харъяалагддаг. Өмнө нь Д.Жаргалсайхан Төрийн өмчит Цахилгаан тээвэр компанийн захирлаар ажиллаж байхдаа удаа дараа  алдаа дутагдал гаргаж АТГ-т шалгагдаж байсан ч хариуцлагаас мултарсан. Мөн Цахилгаан тээвэр компанийн захирлаар 10 гаруй жил ажиллахад нь тус компани байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Харин төрийн өмчит компанийн бөөрөнд наалдсан хувийн компани нь  ашигтай ажиллаж угсралтаа хийсээр байсан. Ингээд захирлынхаа халааг өгөхдөө компаниа аваад гарсан байдаг. Цахилгаан тээвэр компани алдагдалтай ажиллаж байсан, хөрөнгө мөнгөний буруу зарцуулалт их байсныг тухайн үед аудитын шалгалтаар тогтоосон ч мөн л ямар хариуцлага хүлээхгүй мултарч чадсан. Харин одоо ямар ч баталгаагүй угсарсан автобусаа үндэсний үйлдвэрлэл нэрээр халхалж байгаад шахах гэж байна.

 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Odoo yamar hariult uguh be naad Bus chin 3 jil ch yabj chadsangui ee
2023-04-14
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
зочин:
төр гэж байгаа юм бол үндэсний үйлдвэрлэлээ ямар үнээр ч хамаагүй дэмжих л ёстой. Солонгосоос зэвэрсэн автобус зөөдөг нөхөд бол зүгээр л халаасны хулгайч нар.
2015-10-19
Odoo yamar hariult uguh be naad Bus chin 3 jil ch yabj chadsangui ee