“Азийн хаалга 2015” үзэсгэлэн зохиогдоно
2015-10-19

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын “Бизнес контакт” компанитай хамтран энэ сарын 20-23-ны өдрүүдэд “Ворота В Азию 2015” буюу “Азийн хаалга 2015” үзэсгэлэнг 25 дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Орос, Монголын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд энэ сарын 5-наас нэг сарын хугацаатай үргэлжилж байгаа. Уг өдрийн хүрээнд “Азийн хаалга 2015” үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

 

МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохиогдох уг үзэсгэлэнд оролцохоор ОХУ-ын арван бүс нутгийн 26 аж ахуй нэгжийн 30 гаруй төлөөлөгч ирээд байгаа аж. ОХУ-аас ирсэн бүрэлдэхүүнд Монголд анх удаа ирж байгаа эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын компаниуд багтжээ. Монголоос “Номин”, “Наран” зэрэг хүнсний сүлжээ компаниуд оролцох юм байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Орос-Монгол бизнесийн шинэ хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Гаалийн татварыг буулгах, тээврийн тарифыг багасгах зэрэг асуудлыг хэлэх юм байна.

 

Үзэсгэлэнгийн нээлт маргааш 12 цагт МҮХАҮТ-д болох аж.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин