Ханхүү сагсчин залуутай уулзжээ
2015-10-20

Их Британи улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлалын бүрэлдэхүүнд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн “Хьюстон Рокетс” багийн тоглогч асан Яо Мин багтсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тамирчин эр өчигдөр Британийн ханхүү Уильямтай биечлэн уулзжээ.

 

Тэд цаг орчим уулзсан бөгөөд ханхүү анх удаагаа ийм өндөр хүнтэй уулзаж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Яо Миний өндөр 2.26 см бол ханхүү 184 см-ийн өндөртэй билээ. Уильям “Би Яо Минийг олон жилийн өмнөөс мэддэг. Гэхдээ ганц ч удаа уулзаж байгаагүй. Анх удаагаа ийм өндөртэй хүнтэй уулзах сайхан байна. Үнэхээр гайхалтай дурсамжтай уулзалт боллоо” гэж хэлжээ.  

 

Ханхүү, тамирчин хоёр спорт болон “NBA”-ийн талаар ярилцсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Уулзалтын дараа тамирчин эр Лондон хотноо байрлах “King” коллежид зочилж, оюутнуудад илтгэл тавьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин