Улаанбаатар
25 мянган иргэн орон гэргүй болжээ
2015-10-20

Филиппинийн төвийн хэсгийг дайран өнгөрсөн “Корру” хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, ойролцоогоор 25 мянган иргэн орон гэргүй болж, хорогдох байранд байршиж буй тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хохирлын хэмжээ саяар бус тэрбумаар хэмжигдэж буйг албаныхан сануулсан байна.

 

Иргэд Засгийн газраасаа эхний ээлжинд орон байраар хангахыг хүсчээ. НҮБ болон “Улаан загалмай” нийгэмлэг Филиппинд тусламж үзүүлэхээ мэдэгдэж, элчүүдээ илгээсэн хэмээн уламжлав. Америкийн цаг уурын хүрээлэнгээс “Энэ оныг дуустал тус улсыг дахин хар салхи дайран өнгөрөхгүй” гэж мэдээлжээ.

 

“Хар салхины улмаас долоон хүн сураггүй алга болсон. Нийт цагаан будааны ургацын 40 хувийг алдсан” хэмээн тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байна. Филиппинд олон саяын хохирол учруулж, хүний аминд хүрсэн “Корру” хар салхи 157 км/цагийн хурдтай Тайванийг чиглэж байгаа гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
taiwaniig dairaad uragshaa salhia
2015-10-20