Ядуусын зовлонгоор зоолуулна гэв үү
2015-10-20

НЭГ хувь бол ядуусын зохисгүй хэрэглээнээс авах татвар

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хотын НЭГ хувийн татварыг “ядуу иргэдийн зохисгүй хэрэглээнээс авах мөнгө” хэмээн тайлбарлав. Ядуусын зохисгүй хэрэглээнээс татвар болгон танасан мөнгөөрөө хотын дарга бизнес эрхлэгчдээ дэмжих гэнэ. Талхны мөнгөгүй хэрнээ архи ууж, тамхи татаад байгаа иргэдээс авч, цуглуулсан 13 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг иргэдээс асууж уулзалт хийж байгаа аж.

 

 

Ээлжит уулзалт өчигдөр нийслэлийн Иргэний танхимд болж, хотын татварыг суутгагчид буюу баар ресторан, зочид буудал, архи тамхи зардаг дэлгүүрийн эзэд цуглав. Татвар хураагчид өнөө маргаашийн хоолны мөнгөө арай ядан олж байгаа иргэдээс татвар авч чадахгүйгээ хотын даргад уур бухимдалтайгаар илэрхийлж байв. Хотын дарга хариуд нь “Ядарсан юм бол яах гэж архи ууж, тамхи татаад байгаа юм бэ. Бид бусад хэрэглээн дээр татвар нэмээгүй. Зохисгүй хэрэглээнээс нь татвар авч, тэр мөнгөөрөө та бүхний бизнесийг хэрхэн дэмжих вэ гэдгээ л ярьж байна” гэсэн тайлбарыг өгөв. Ядуусыг архи тамхи хэрэглэлээ хэмээн торгосон мөнгөөрөө хотын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдөө “тэжээнэ” гэсэн утгатай юм уу даа. Архи, тамхи зардаг найман нэрийн дэлгүүр, буудал руу нь зам тавьж, үүдэнд нь цэцэг тарих аж.

 

УИХ-ын дарга З.Энхболд “Хотын татвар ердөө 1 хувь. 10 000 төгрөгийн архин дээр 100-хан төгрөг. 4000 төгрөгийн тамхин дээр 40-хөн төгрөг нэмнэ. 40 төгрөг төлөхөд хайран байгаа бол тамхинаас гар эсвэл хөдөө явж ав” хэмээн татвар эсэргүүцэгчдийг зад загнаж байсныг та бүхэн санаж буй. Харин хотын мээр Э.Бат-Үүлийн хэлдэг ядуу юм байж архи, тамхи хэрэглэхээ боль, эсвэл татвараа төл гэсэнтэй бараг л утга ижил. Татвар, татаасын аргаар асуудлыг зохицуулдаг байсан бол зарим нэг салбар өдийд бүр гэгээрчих байсан биз.

 

Улсын төсөв хэдэн тэрбумаараа тасрах нь тодорхой болсон. Тэр цоорхойг нөхөхийн тулд хүмүүсийн цалинг хасч, хэдэн мянган хүнийг гудамжинд гаргах тухай ч яригдаж буй. Энэ байдал иргэдийг ядуурал руу уруудуулж, архидалт руу түлхэнэ. Харин энэ байдлаас хэн хожих уу. Иргэдийн архи, тамхины хэрэглээ хэдий чинээ өснө тэр хэрээр хотын татварын орлого нэмэгдэнэ. 13 тэрбум төгрөг гэсэн төсөөлөл нь ч өсөх биз. Архичин, тамхичны зохисгүй хэрэглээнээс хумсалсан тэр мөнгөөр юу хийх үү. Усан хөшиг татаж, цэцэг тариад дуусгах уу.

 

Дуунд ядуу хүн дурлах эрхгүй гэдэг. Тэгвэл бодит амьдрал дээр ядуу хүн илүү үйлдэлгүй байх ёстой аж. Тэр ядуу учраас архи ууж, тамхи татаж болохгүй. Баар ресторан, буудал, амралтын газар бол бүр ч хориотой.

 

Эцэст нь ядуу гэж хэнийг хэлэх вэ гэдгийг төсөөлж үзье. Далан давхрын оршуулгын газартай хаяа нийлсэн ноорхой гэртэй ам бүл үү. Үнэндээ тэдэнд архи ууж, тамхи татах нь битгий хэл дэлгүүрийн үүдээр ч шагайх эрх байхгүй. Хөөгдөж, туугдаж, хог түүж яваа тэд аль эрт хүний тооноос хасагдсан. Тэгэхээр хэн архи ууж, тамхи татан, баар ресторанаар үйлчлүүлж, зохисгүй хэрэглээгээ зохицуулж чадахгүй, хотын даргын нүдэнд илүү харагдаад байгаа ядуус нь хэн бэ?!

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
111:
Би татвараа өгнө. Хотын татварыг заавал авах хэрэгтэй. Чадахгүй нь нутагтаа буцаж хөдөө хээр таваараа жаргалаа эдлэх хэрэгтэй. Хот маань ҮҮЛИЙГ болгосноос цэвэр цэмбгэр болохын эхлэл тавигдсан.
2015-10-21
зочин:
Хотын иргэдийг дээрэлхээд, доромжлоод дуусах юм аа, энэ АН-ынхан, төсвийг юм хийсэн нэрээр идэж дуусаад тэрийгээ нөхөх гэж бидний хармаанаас хүчээр хулгай хийж байна даа, хямралтай үед татвар авна гэдэг бол тураад үх гэсэнтэй агаар нэг, АН-ыг хотоосоо зайлуулцгаая, түмэн олон минь ээ
2015-10-21
Yu gej helekhev:
Ter arhi zardag delguuriig haaj bagasgakh bolokhoos tsetseg tarij demjine genee uuden deer ni arkhi baigaa bolokhoor uuj baigaag meddeg bolov uu Gadaad orond barag duuregt neg arkhinii delguur baidag yum geed helekhed barag iluudekhgui bolov uu Yagaad tegdeg yum gekheer ter avtobuznii mungugui hol uchraas mun icheed ter duurgiin tuv ruu ochikhoos zalkhuurdag uchraas arkhi uuj chaddaggui yum
2015-10-21
Tatvaraa zuv onilj chadahgui bna, Uulee!:
Ene tatvar ni zuvhun arhi, tamhin deer gej bgaa bol ar ger, ur huuhduudee shudargaar hudulmurluj tejeeh gej yadaj bgaa ard irgeded buu daramt bol l doo... Ternii orond arhi uildverlej, tamhi oruulj irdeg humuusiin busness-iig joohon changalaad uguh ni zuitei. Ali, ali ni undestniig uimuuldeg hor l biz dee??? Er ni alivaa ard irgeddee handsan durem juram gargahdaa gargaj bgaa nuhduud uursdiiguu tednii orond saitar tavij uzeh heregtei. Amidral, bdal, orchin nuhtsuld ni orj turshij, sudalj uzej bval buuur ch sain. Ter hemjeegeer amidrald mash oir, zuv shiidluud garah vii.
2015-10-20
Зочин:
ENE MUU BALIAR BAT-UL HEDEN SAY ULSIIN HORONGIID UREN TARAN HIILEE TER ZARLAGAA NOHOH GEJ IIM YUM HIIJ BAINA
2015-10-20
Zochin:
Arhi l hudaldaj avch hereglej baigaa henbe guai ch l tatvart hamragsah l yum bish uu. Yuun bayan yaduu. Ene tatvar zuv zuv
2015-10-20
Зачин:
Энэ татварын орлогоор нийслэлийн удирдлагууд шинэ жил цагаан сар тэмдэглэнэ бас бусад намын толоологчдын санал авахад зарууулна
2015-10-20
Зочин:
Энэ татварыг НИХурлын tuluulugchdiig улирал тутам урамшуудах шагнал бас баяр наадам тэмдэглэлт ой,цайллага дайддага найр наадам хийхээд зарцуулна
2015-10-20
8 neriin delguur bar restoranii ezeded:
1 khubiin tatbar tootsoj tailan gargaj chadakhgui bol tusgai zubshuurluu sain duraar uguud uur enerengui biznes khii. dandaa eserguutsene. esbel guilga guin en ulsad ajil khiikh khuuli juram bieluulekh khun baina uu. oyutnuud ni unegui yabna ugsun munguur ni shoudan, ubugchuul ni ulam l khangamj khusne, arkichid ni khuulind sanal ugnu, erliizuud ni populizm khiij ulsiig khoish changaana, odoo yakh uu.
2015-10-20
Монгол иргэн:
Одоо нөгөө хуурамч архи үйлдвэрлэгчид, шагчид цулайх юм байна л даа
2015-10-20
Монгол иргэн:
Тэр ядуус нь ард түмэн...
2015-10-20
Зочин:
Нийслэлийн татварыг 0 - лэж чадвал ҮҮЛ БААТАР чадахгүй бол ЧАЦГА Бандь болно.
2015-10-20
Зочин:
Нийслэлийн татварыг 0 - лэж чадвал ҮҮЛ БААТАР чадахгүй бол ЧАЦГА Бандь болно.
2015-10-20
Зочин:
Нийслэлийн татварыг 0 - лэж чадвал ҮҮЛ БААТАР чадахгүй бол ЧАЦГА Бандь болно.
2015-10-20
irgen:
arhinii uniig nemeed arhinaas gargadag turshlaga, tuuh, yadaj domogch sonsoogui l yum bna. Hulgaichuud TUSUW gedeg nertei halaasaa duurgeh gej irgediig bazaj bgaa l arga...
2015-10-20
tenger:
zub demjij bna arxi arai dendvv bnaaa ard tvmen miny
2015-10-20
zochin:
Hongiin hoolgvi ydarsab hvn geed arhi uugaad gudmand hewteh zunduu l hvn bn. harhad zaluu hvn murtluu archasgvi tsarialaad ywaa hvmvvs zunduu l bn sh de. tatwar tulj chadku bol uuhaa bolioch. heden hvn tatwaraas bolood arhinaas garchuul olon ger bvld buyan bolno bh. ajilj chadku bj tsalin golno. bas ajil golno. yduu zvdvv geed uruwdvvlhiig hicheeh murtluu. ajil hiih bolhooro golj ih zan gargana. yu ch hiihgvi shvvmjilrgchideer dvvrlee. albadan ajil hiilgedeg bolii hvmvvseer
2015-10-20
Зөв шүү:
Үнэн шүү дээ хүүхэд нь идэх хоолгүй байхад аав ээж нь архи тамхи утаандаа ухаан нь хордчихоогүй л бол ойлгомжтой, худалдагч нар 1 хувийн татварын тооцоо хийж чадахгүй бол архи тамхи зархаа болих хэрэгтэй дэмжигч байхгүй дандаа эсэргүүцэгч яаж улс орон чинь оршин тогтнох юм вэ, улс оронгүй бол ...
2015-10-20