Оскар Писториус гэрийн хорионд ял эдэлнэ
2015-10-20

Өмнөд Африкийн нэрт тамирчин Оскар Писториус сүйт бүсгүй Рива Стинкэмпийг хөнөөсөн хэмээн буруутгагдаж, таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Өнөөдөр тамирчинг хоригдож байсан шоронгоос нь суллаж, гэрийн хорионд шилжүүлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр жил орчим хоригдсон бөгөөд үлдсэн дөрвөн жилээ гэрийн хорионд өнгөрүүлэхээр болжээ.

 

Тамирчны өмгөөлөгч Бэрри Роукс өнгөрсөн оны долоодугаар сард шүүхэд дээрх саналыг гаргасан юм. Тусгай комисс хохирогч Рива Стинкэмпийн гэр бүлтэй тохиролцож, үлдсэн ялыг нь гэрийн хорионд өнгөрүүлэхээр болжээ.

 

Писториус хоригдож байх хугацаандаа сэтгэл зүйн эмчилгээ хийлгэснээс гадна нийгмийн ажилд идэвхитэй оролцох юм.  Шүүхээс тамирчинг галт зэвсэг ашиглах, архи болон мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин