Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт Халх голын талаар ийн өгүүлжээ
2015-10-20

 

“Эрх барьж байх үедээ Халх голд бид сангийн аж ахуй байгуулахаар судалж байсан. Хөрсний хувьд Халх голын хөрс шиг сайн хөрстэй газар байхгүй. ОХУ-д хөрсний дадлага хийж явахад  1 метр гүн хар шороотой хөрс  байсан. Тэр газар дээр үр тарианы хамгийн сайн сангийн аж ахуйг байгуулж, га газраас 50-60 центр үр тариа авдаг байсан юм билээ.Гэтэл яг тийм хөрс  Халх голын Бухцайдамын хөндий болон Нөмрөгийн хөндийд байдаг. Энэ хөрсийг судалж үзсэн Оросын эрдэмтэд “Үнэхээр сайн хөрс байна, ирээдүйн нөөц, эх үүц байна” гэж хэлж байсан. Тэр үед яагаад энд Сангийн аж ахуй байгуулаагүй юм бол гэж бодож байлаа. Хажууханд хилийн цаана аж ахуйгаар дагнасан Хятад улс байна. Халх голын энэ газар, газар тариалангийн ийм сайн нөхцөл байхад яагаад мэдээгүй байсан юм гэсэн эргэлзээ төрсөн.  Тэгээд тэнд мал аж ахуй эрхэлж байсан хүмүүсээс асууж үзсэн л дээ. Нутгийн иргэд тэгэхэд Халх голын сав газар газар тариалан эрхлэхэд туйлаас эмзэг гэж байсан. Зөвхөн хар шороон хөрс байгаад газар тариалан эрхэлдэггүй юм байна. Дорнодын хээр талд хүчтэй шуурга их болдог. Олон өдрийн давтамжтай тийм шуурга болдог газар газар тариалан буруу эрхлэх л юм бол нэг л хаврын дотор улаан шороо болон үлдэх тийм эмзэг байдаг юм байна. Ийм учраас бид их болгоомжтой хандаж, техник технологийн хамгийн боломжтой үе ирсэн тэр цагт энд газар тариалан эрхлэх асуудал оруул гэж тэр үеийн Засгийн газар болон хөдөө аж ахуйн яаманд хэлж байсан.Монголчууд тэр үед намын бодлогоор газар тариалан эрхлэнэ гээд дайрчихсан бол өнөөдөр бид Халх голгүй болчихсон байхыг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс ямар нэгэн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцохдоо Монголын онцлогийг заавал харгалзаж үзэж байх ёстой. Гарцаагүй харж үзэх нөхцөл байдлыг хууль тогтоогчид бодож  тунгаах хэрэгтэй гэж бодож явдаг юм”

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Eh ornoo hairlan hamgaalj ur huuhed ereedui hoichdoo buren buten uldeeyee. Mungu l olj baival yuugaa ch zarj uhaj evdej hulhidaj tsolmoj iddeg tsoovor chono shig humuus mongold min yamar ih bolno vee.
2015-10-20