Хүнсний зориулалттай сав хилээр орж ирдэггүй
2015-10-21

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгаа хяналтын газраас хуванцар савны хор нөлөөг судалжээ. Судалгаанд гэр хороололд амьдарч буй 500 иргэнийг болон Нарантуул, Тоса худалдааны төв, Ус түгээх байр, Хар хорин зах зэрэг газруудыг хамруулсан байна.

Гэтэл дээр дурьдсан зах, худалдааны төвүүдэд хүнсэнд хэрэглэх зориулалттай, стандартын шаардлага хангасан буюу "5" дугаартай сав худалдаалахгүй байжээ. Учир нь ийм дугаартай хуванцар сав хилээр орж ирдэггүй байна. Харин тосны, химийн бүтээгдэхүүн хадгалах тэмдэглэгээтэй хуванцар савнууд худалдаалагдаж байжээ. Мөн ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй, хаана үйлдвэрлэсэн, зориулалт нь тодорхойгүй сав хүртэл зарагдаж, иргэд уг савыг худалдан авч хүнсэнд хэрэглэдэг байна.

Тоса худалдааны төвд худалдаалж буй сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хадгалж байгаа савнуудын дийлэнх нь тосны, химийн зориулалттай том цэнхэр савнууд байв. Гэхдээ зарим худалдаалагч ОХУ-д үйлдвэрлэсэн хүнсний зориулалттай савыг  хэрэглэж, хэрэглээнд нэвтрүүлсэн нь ажиглагдлаа гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Иргэд хуванцар савны тэмдэглэгээг таньдаггүй

Иргэд ийм байдлаар судалгаанд оролцжээ.

Ундны усны ямар сав хэрэглэдэг вэ асуултад нийт судалгаанд оролцогчдын 76.3 хувь нь хуванцар сав, 12.8 хувь нь төмөр сав, 10.7 хувь нь бусад төрлийн сав суулгыг хэрэглэдэг гэж хариулсан байна.

Хүнсний зориулалтын бус хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэх үү гэсэн асуултад 82.8 хувь нь мэднэ. 12.3 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Иргэд хортойг нь мэддэг ч ашигласаар л.

Хуванцар саванд тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээг уншиж, таньж чаддаг уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 51.8 хувь нь чадахгүй, 29.5 хувь нь мэдэхгүй, 18.6 хувь нь тийм гэж хариулжээ.

Харин хуванцар саванд тавьсан эдгээр тэмдэг тэмдэглэгээний аль нь хүнсний зориулалтанд ашиглаж болох зөв тэмдэглэгээг дугуйлна уу гэхэд судалгаанд оролцогчдоос 5-хан хүн  "5"  тэмдэглэгээтэйг дугуйлсан бол 90 гаруй хувь нь огт тэмдэглээгүй байв.

Шаардлага хангасан хүнсний зориулалтын сав байхгүй учраас иргэд хортойг нь мэдсэн ч стандартын бус хуванцар савнаасаа татгалзаж чадахгүй байгаа. Мөн хуванцар савны зориулалтыг заасан заасан тэмдэг тэмдэглэгээг зөв таньж мэддэггүй, буруу ойлголттой байдаг, эсхүл огт мэддэггүй, бараа бүтээгдэхүүнд тавьсан тэмдэг тэмдэглэгээ, заавар, шошгыг таньж унших хэрэглэгчийн боловсрол муу байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна гэж ШӨХТГ-ын мэргэжилтнүүд дүгнэжээ.

Shuud.mn
Сонин хачин
AZHAR ABDULLAHI:
DR.BOB Powerful love Spells that are harmless and protect you from all evil spirits and bring back ex-lover. Call/WhatsApp: +2349153314547 Am Azhar Abdullahi, With so much joy in my heart, I am here to express myself about how DR BOB saved my Relationship from Breakup. My Boyfriend and I were having some misunderstandings and it was tearing our Relationship apart to the extent my Boyfriend was seeking a Breakup. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across DR BOB details and about how he has helped a lot of people by restoring their relationships. I contacted DR BOB and in less than 48 hours my Boyfriend cancelled the Idea of Breakup. Now I and my Boyfriend live together in peace and harmony all thanks to DR BOB for saving my Relationship from breaking up. Contact Info!! Call/WhatsApp: +2349153314547 Email: foreverspellcast49@gmail.com
2023-02-06

Зочин:
tegeel hort havdar eldev gaj torolt ihsed baigaan baina. plastik hortoi n ih hortoi
2015-10-21
zochin:
2 dugaarin saviig halaahguigeer hunsnii zoriulaltaar hereglej bolno, 5 dugaariin saviig halaaj boldog.
2015-10-21